Б.Баттөмөр: 2024 онд Монгол Улсын хөгжилд өөрчлөлт гарахгүй


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн  эцсийн хэлэлцүүлэг,  “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. 
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хийлээ. 
 
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "2024 оны төсөв орж ирж байна. Энэ бол 2024 оны төсвийн гол суурь. Өнгөрсөн жилийн төсвийг 19 их наядаар баталсан. 2022 онд 1,9 их наядаар төлөвлөгөө давж, 1,5 их наяд нь зарцуулагдаагүй үлдсэн. Байгаагаа дайчилж, боломжийг харж чадахгүй байна. Байгаа боломжийг яагаад ашиглахгүй байгаа юм бэ? МУ газар доорх баялгаараа дэлхийд 9-д орж байна. 108 тэрбум тонн нүүрсний нөөцтэй.
 
Монгол Улс байгалийн баялгаа ашиглах боломжтой ч баялгийн менежмент гэж алга. Баялгаа дэлхийн болон бүс нутгийн зах зээлийн үнээс доогуур худалддаг. Үүнийг засах хэрэгтэй. Яг энэ байдлаар бол 2024 онд МУ-ын хөгжилд өөрчлөлт гарахгүй. Улс орныхоо ирээдүйг том хар, яагаад ийм гутранги хараад байгаа юм бэ? 2024 онд та нарын оруулж ирж байгаа тооцоогоор МУ-ын хөгжилд, ард түмний амьдралд ямар ч өөрчлөлт гарахгүй, инфляцитай уялдуулж цалин нэмэх боломж байхгүй, хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Өрийн менежментээ хийж чадахгүй. 1,4 тэрбум долларын гадаад өрөө яаж төлөх юм бэ? " гэсэн юм. Үүнд Сангийн яамнаас хариулт өгсөн ч гишүүний зүгээс өнгөрсөн 2021 гүйцэтгэл ярилаа хэмээн шүүмжлэлд өртөв.
 
Үүний дараа  “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 
 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан