“Цалингаа буухаар дэлгүүр орж ойр зуурын зүйлсээ аваад 100-гийн 2 цагаан тортой юм барьсаар гэртээ ордог байсан үе саяхан. Гэтэл одоо цалингаа аваад дэлгүүр ороход өнөөх цагаан торны ёроолд хэдхээн зүйл чулуудаад л мөнгө дуусдаг болж. Бараа таваарын үнэ нэмэгдсэн учраас тэр л дээ. Гэхдээ нэмэгдлээ нэмэгдлээ гээд хагас сарын цалингаараа ганц тор дүүрэхгүй юм авч байна гэхээр үнэхээр гомдмоор байгаа биз...”
Энэ бол боломжийн цалинтай төрийн албан хаагч, бас нэгэн сэтгүүлчийн яриа.
Үнэндээ ургамлын тос гэхэд хамгийн хямд нь 10.000-аас дээш, 1кг цагаан будаа 4500-8000, мах 12000-20.000, төмс сонгино, байцаа гээд бүгд л 2-3 дахин нугарсан үнэтэй болсон байх жишээтэй. Хүүхэд хөгшдийн хамгийн их идэх дуртай “НАПЕЛОН” бялууны ганц зүсэм хошуу өнгөрсөн жил 600 төгрөг байсан бол одоо 1800-2200 төгрөг болсон байх жишээтэй.
Энэ мэтээр юмны үнэ үнэхээр өсчхөж. Гэхдээ нэмэгдсэн шалтгаан нь өлөв долов хийсэн наймаачдын өлөн зангаар хөөрөгдсөн нь их гэж олны зүгээс ярьсаар.
Гэхдээ “Үнийн хязгаарлалтыг хэн ч барьж, тогтоож чадахгүй гэсэн баригдмал бодлоосоо салаагүй цагт Монгол Улс хөгжихгүй...” гэдэг нь үнэн.
Үүнийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ч бас баталж “Инфляциас 15 орчим их наяд төгрөгийг алдчихсан тооцоолол бий. Маш харамсмаар. Манай улсын 1 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг өнгөрсөн 3 жилийн хугацаанд алдчихсан. Тиймээс үнийн өсөлт, хөөрөгдөлттэй тэмцэх ёстой... Бас эдийн засаг томрохгүй, өсөхгүй байгаа шалтгаан нь бодлогын алдаанаас үүдэлтэй...” гэж дөнгөж өчигдөрхөн хэлэв.
Улстөрчид түүн шиг мэдэрч жаахан ч гэсэн дуугараад бас ажиллаад байвал өнөөгийн нийгмийн өнгө ч бас өөрчлөгдөнө дөө, уг нь. Тиймээс л "Баригдмал бодлоосоо салаагүй цагт Монгол Улс хөгжихгүй..." гэж ард иргэд дүгнээд,цэгнээд байгаа хэрэг шүү дээ.
https://erennews.mn/article/59865