Ц.Нямдорж: Би хэлээгүй бол тэр хоёр хүн шоронд үхэх байсан...


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял сонсож байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг өнөөдөр /2023.04.19/ хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг НПГ-аас танилцуулсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж сэтгүүлчдэд ярилцлага өгч, зарим зүйлийг хэллээ. Тэрбээр:
"Үнэнд гүйцэгдэнэ гэж юм байдаг юм л даа. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн шүү дээ. Би энэ асуудлыг яриагүй бол тэд шоронд үхэх байсан. Тэр үеийн Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, хууль хяналтын бүх байгууллагын дарга нартай хатуу ширүүн тэмцэл хийсэн. Ийм нийгэмд хүнийг ингэж цусгүй хэлмэгдүүлж болохгүй. Дарангуйлал тогтчихсон байсан. Тэр дарангуйллыг нураах гэж би байдаг бүхнээ тавьж тэмцсэн шүү дээ.
Эрдэнэтийн асуудал ч ялгаагүй. Улайм цайм гэмгүй хүмүүсийг аваачаад хийчихсэн. Захиалгаар хүн алсан гээд л шийтгэчихсэн. Захиалагч байхгүй мөртлөө. Одоо над руу дайраад байгаа дайралт үүнээс улбаатай юм шүү дээ. Би тэр дарангуйлал гэдэг зүйлийг, хүн хэлмэгдүүлэхийг үзэн яддаг хүн байхгүй юу. Одоо уучлал гуйх биш бүх хохирлыг төлүүлэх ёстой" хэмээлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан