![](/uploads/posts/2021-07/medium/1625452619_nuur-9.jpg)
Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран цар тахлын үеийн бэрхшээлийг даван туулах, бизнесээ хөгжүүлэхэд нэн шаардлагатай чадавхуудыг өгөх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Дижитал маркетинг болон Орчин үеийн дижитал маркетинг”-ийн трендүүд сэдвийн хүрээнд ээлжит цахим сургалтаа амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад олон салбарын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, “Кайт Монгол ХХК”-ийн мэргэжилтнүүд уригдан, сургалтыг удирдан чиглүүллээ.
![](https://resource4.sodonsolution.org/polit/image/2021/07/04/hou5hqwmn9mx1r3d/dotor.png)
Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах зорилго бүхий цуврал сургалтуудыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах болно. Эрхэм харилцагч та ч бас бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжиж, бидэнтэй хамт байна гэдэгт итгэлтэй байна.