“2023 оны эцэс гэхэд зээлийн хүү сарын нэг хувь болно”


Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан талаар гишүүд мэдээлэл хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Одоо өгч байгаа зээлийн 60 хувь нь татаж төвлөрүүлсэн хөрөнгө байгаа. Тиймээс татаж төвлөрүүлсэн хөрөнгийн зардлыг бууруулах арга хэмжээ авна. Мөн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авна. Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, банкны эрсдэлийн зардлыг бууруулах, Монгол улсад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн биржээр дамжиж арилжаалагдах үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлийг тогтоож төсөл боловсруулсан.
Тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх байх. Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
Монгол Улсад зээлийн хүүг бууруулах чиглэлээр олон тогтоол шийдвэр гарч байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20 хувь байсан хүүг 16.3 хувь болгон бууруулсан. Цаашид авах арга хэмжээний хүрээнд зээлийн хүүг жил бүр нэг хувиар буюу дөрвөн жилд дөрвөн хувиар буулгахаар тооцсон. 2023 оны эцэс гэхэд сарын нэг хувийн хүүтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авна гэж тооцож байгаа” гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан