
Болж өгвөл төрийн бодлогод оролцож буй нэр зүүж, төрлийн хэлхээгээ албан тушаалд зуучлах гэсэн хүмүүс л бий. УУЧЛААРАЙ, Улаан сайд аа, та “Би 1976 онд төрд ажиллаж эхэлсэн. Тэр үед эдийн засаг төлөвлөлт, урамшууллын системтэй байсан. Дараа нь шинэ аж ахуй механизмын систем рүү шилжсэн. Дараа нь төрийн сангийн нэгдсэн тогтолцоо руу шилжиж байлаа. Энэ шилжилтийг 2000-2002 онд гардаж хийсэн. Тийм учраас сүүлийн 40 жилийн үйл явцын гэрч, 50 жилийн үйл явцын судалгааг хийсэн ийм мэдээлэл надад байгаа юм.” гэж ярьсан байна билээ. Энэ гайхуулаад байгаа мэдээлэл, гэрчийн үйлдлээ хамтатгаад одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авахыг зааж, зөвлөх ёстой байсан юм биш үү. Гэтэл туршлага, мэдлэггүй хотын жаахан хүүхэд нэгнийгээ чихрээр хуурч буй мэт малчдын ноолуурын ханшийг үндэслэлгүй тоогоор үнэлчхээд эргэж мэлзэж суугаагаас тань харахад үнэт капитал болох нас тань өнгөрч дээ гэж хэлмээр байна шүү. УУЧЛААРАЙ, Улаан сайд аа.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn