
Тухайн өрх хашаагүй учир ойр орчимд хамхуул өвс ихтэй байснаас үүдэн хүүхдүүд шүдэнз зурж гал алдсан байж болзошгүй талаар албаныхан хэлж байна. Шинжээчид газар дээр нь шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. "Хуурайшилт өндөр байгаа нөхцөлд иргэн бүр хариуцлагатай, анхааралтай байх шаардлагатай байна" хэмээн Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, Аврах 32-р ангийн захирагч Б.Болор-Эрдэнэ ярилаа.
Д.Одонтунгалаг