Аварга Э.Оюунболдын асуудлыг шийдэгдтэл түүнд унасан бөхчүүдэд цол чимэг олгох Үндэсний их баяр наадмын 8-р тогтоолыг шүүхээс түр түдгэлзүүлжээ. Мөн аварга Э.Оюунболд DNK шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах хүсэлтээ Нийслэлийн захиргааны хэргийн анхан шүүхэд гаргасан ч шүүх хэрэгсэхгүй болгожээ.
Тиймээс Э.Оюунболд давж заалдах шатны шүүхэд хандахаар болсон байна. Мөн Э.Оюунболдын асуудалд Мустафа, Б. Цэдэнсодном, Д. Анар, Ц.Содномдорж, Н.Батсуурь нарыг гуравдагч этгээдээр оролцуулахаар болж. Нэг ёсондоо шүүхийн хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүд оролцоно.