“Миний хөрш Тоторо” Хятадын дэлгэцнээ анх удаа гарна


Японы “Миний хөрш Тоторо” хүүхэлдэйн кино Хятадын дэлгэцнээ анх удаа гарахаар болсон тухай телевизийн “NHK” суваг мэдээлсэн байна. Япон улсад 1988 онд анх дэлгэцнээ гарч байсан тус хүүхэлдэйн кино нь найруулагч Хаяо Миязакигийн алдартай бүтээлүүдийн нэг юм.
“Байгалийн зураглал хийгээд гэр бүлийн гишүүдийн харилцааг харуулах тус хүүхэлдэйн кино нь Хятадын үзэгчдийн таашаалд нийцнэ гэж найдаж байна” хэмээн “Studio Ghibli” компанийн ерөнхийлөгч Кожи Хошино Шанхай хотод болсон ёслолын ажиллагааны үеэр хэлжээ.
“Миний хөрш Тоторо” хүүхэлдэйн кино нь “Ghibli” студиогоос гаргасан бүтээлийг Хятадын дэлгэцнээ гаргахыг зөвшөөрч буй анхны бүтээл юм. Гэсэн хэдий ч тус бүтээлийг хууль бусаар хуулбарлах замаар олон хүн үзсэн бөгөөд Хятад улсад хэдийнээ нэрд гарсан бүтээл юм.  
 скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан