Хятад коронавируст дэгдэлтийн хоёр дахь давалгаанд бэлэн үү


Хятад улс коронавирусийг яллаа хэмээн арай л эрт баярлаж байна хэмээн зарим хэвлэлүүд шүүмжлэх боллоо. Халдварын шинэ тохиолдол тус улсад бүртгэгдэж эхлэв. Гэхдээ вируст халдварын оргил үеийнх шиг олон биш ч тоо зугуухан өсөж байна. Жишээлбэл, дөрөвдүгээр сарын 4-нд 19 тохиолдол илэрсэн бол , 5-нд энэ тоо 30, 6-ний өдөр 39 боллоо.
Хятадын засгийн газар халдварын шинэ тохиолдлууд гадаадаас ирсэн иргэдийн дунд бүртгэгдсэн тухай мэдээлсэн.Үүнд итгэж болно. Гэхдээ халдварын хоёр дахь давалгааг үүсгэх эрсдэл өндөр байна. Учир нь шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлууд шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрээр илэрч байгаа аж. Бээжин зэрэг томоохон хотын эрх баригчид ийм өвчтөнүүдийг илрүүлж, тусгаарлах заавар өгсөн байна. Үүнийг хийхэд вирусийн шинэ оношилгоо явуулах шаардлагатай.
Хэрэв коронавирус Хятадад дахин дэгдээд тэндээсээ гадагш тархвал дэлхийн эдийн засагт нэмэн асар их асуудал үүсгэнэ.
Ш.Самбуу
EAGLE.MN


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан