ҮАГ-ын шалгатад МАН,АН, МАХН тэргүүтэй намуудын мөрийн хөтөлбөр тэнцсэнгүй


Үндэсний аудитын газраас нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулж мэдээлэл хийлээ.

МУ-д бүртгэлтэй 35 улс төрийн нам байдаг бол үүний 27 нам сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна. Эдгээрээс 12 нам, 4 эвсэл болж орж байгаа бол 15 улс төрийн нам дангаараа бие дааж орохоор болжээ.

Тухайн намуудын мөрийн хөтөлбөрийг 3-р сарын 25-наас Үндэсний аудитын газар хүлээн авсан бөгөөд Хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.3-т заасаны дагуу “мөнгө, эд хөрөнгө амлахгүй байх, аливаа хямдруулсан үйлчилгээ үзүүлэхгүй, уул уурхайн орлогын салбарын хишиг хувь олгохгүй, нам эвслийн хэмжээнд хэрэглэх санхүүгийн эх үүсвэрийг алдагдуулахгүй байх” тухай хуулийн хэд хэдэн шаардлага байдаг.

Энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд мөрийн хөтөлбөрийг хүлээн авах боломжгүй. Үндэсний аудитын газраас нам, эвсэлүүдийн мөрийн хөтөлбөр дээр шалгалт хийх явцад 19 мөрийн хөтөлбөр ирснээс дангаараа оролцож буй долоон намын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн байна. Бусад 12 буюу 20 улс төрийн намд хамаарах мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцжээ. Тэдгээр намуудын хувьд цалин мөнгө, орон сууцтай хамааралтай амлалтууд тусгасан нь ийнхүү буцаагдах болсон байна.

Хуулийн хүрээнд шаардлага хангаагүй мөрийн хөтөлбөрийг тухайн нам ажлын 5 хоногт засаж янзлан Үндэсний аудитын газар ирүүлэх боломжтой. Шаардлага хангасан 7 намыг Үндэсний аудитын газраас буцаахгүйгээр хүлээн авч байгаа.

Хуульд заасан шаардлага хангасан 7 нам

  • Зон олны нам
  • Хөгжлийн хөтөлбөр нам
  • Дэлхийн монголчууд нам
  • Эрх чөлөө хэрэгжүүлэгч нам
  • Эх орон нам
  • Ард түмний олонхийн засаглал нам
  • Ард түмний нам

Улс төрийн намууд мөн эх үүсвэрээ тодорхой тусгасан мөрийн хөтөлбөрийг тусгасан байх ёстой. Улс төрийн намууд хуулиар шаардлага хангаагүй гэсэн тохиолдол нь:  тухайн нам эвслээс мөрийн хөтөлбөрт тодорхой хэмжээгээр санхүүгийн хэрэгцээ шаардагдах бол тус намыг зардлын дүн, мөрийн хөтөлбөрийг тодруулж үзсэний дагуу шаардлага хангаагүй гэх дүгнэлтийг гаргасан.

https://mass.mn/

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан