Виферон: ЭМЯ VS “ЭНТО” ХХК


Р.ОЮУН

Эрүүл мэндийн яамны холбогдох албаны хүмүүс болон эмнэлгийн удирдлагууд өчигдөр Виферон лааг томуугийн эсрэг хэрэглэх эмчилгээний заалтгүй. ДЭМБ-аас томуугийн үед хэрэглэхийг зөвлөдөггүй хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан тус лааг оруулж ирсэн “Энто” компанийн зүгээс мэдээлэл өгсөн юм. Хоёр талын байр суурийг хүргэж байна.
 
ҮР ДҮН НЬ БАТЛАГДААГҮЙ, СУДЛАГДААГҮЙ ЭМ ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Томуу, томуу төст өвчний үед Виферон лааг хүүхдийн эмчилгээнд хэрэглэж болох, болохгүй талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Үр дүн нь батлагдаагүй, олон улсад бүрэн судлагдаагүй эмийн бодис лааг хавтгайруулан хэрэглэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас багагүй хэмжээний хөрөнгийг олон жилийн турш энэ лаанд зарцуулж, хөнгөлж ирсэн энэ асуудлаар албаны хүмүүсийн үгийг хүргэхээр урьж ирүүллээ. Монгол Улсад 384 эм ханган нийлүүлэх байгууллага байна. Энэ байгууллагуудаар улсад бүртгэлтэй 5880 эм байгаагаас 67 хувь нь буюу 3939 эм импортоор оруулж ирдэг. Үүний нэг нь “Энто” компанийн оруулж ирдэг Виферон лаа” гэж байсан юм.
Харин ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг “Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх эмийн жагсаалт гэж батлагддаг. Үүний дагуу 2016 оны гуравдугаар сарын 25-ны тухайн үеийн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн шийдвэрээр эмийн жагсаалт батлагдаж Виферон лаа хэлбэрээр орсон. Тухайн үед 80 хувиар хөнгөлж, 91 мянга гаруй иргэн энэ хөнгөлөлтийг авсан.
Энэ оны долдугаар сарын 15-наас Виферон лааны хөнгөлөлтийг бууруулсан. 2018 онд хөнгөлөх эмийн жагсаалтыг баталж гаргахдаа олон улсын жишгийн дагуу насанд хүрэгчдийн болон хүүхдийн гэсэн ангиллаар гаргасан. Үүнээс хүүхдийн ангилалд Виферон лааг хассан.
 

VS

 
Д.САРАНГЭРЭЛ САЙД АЛБАН ЁСНЫ ЗАЛРУУЛГА ХИЙХ БАЙХ

Мөн энэ талаар “Энто” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Баянмөнх, хуульч Ш.Алтангадас нар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн юм. Г.Баянмөнх “Виферон лаа нь томуу, томуу төст өвчин, хүүхдэд болон жирэмсэн эх, бусад вирусын төрлийн халдварын үед хэрэглэдэг бүтээгдэхүүн. Энэ сарын 1-нд 25 дугаар ТВ-гээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тухайн бүтээгдэхүүний аюулгүй нь нотлогдоогүй гэдгийг Азийн хөгжлийн банк болон олон улсын байгууллага, эрдэмтэд тогтоосон учраас Эрүүл мэндийн даатгалаас хасах нь битгий хэл Монгол Улсад хэрэглэж болохгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Үүний дараа С1 ТВ-ээр би хасах тухай ерөөсөө яриагүй гэдэг байр сууринаасаа буцсан. Тиймээс дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Азийн хөгжлийн банкинд бид арваннэгдүгээр сарын 5-нд бичгээр хандсан сайд энэ сарын 10-ны өдөр өөрийнхөө фэйж хуудаст “Азийн хөгжлийн банк ямар нэгэн эмийн үр дүн, гаж нөлөө, аюулгүй байдлын талаар судалгаа, дүгнэлт хийгээгүй, хийдэггүй болно. Харин эмийн даатгалтай холбоотой эмийн үнийн судалгааг хийхэд бид санхүүжилт үзүүлсэн” гэсэн албан ёсны тамга, гарын үсэгтэй мэдэгдэл ирүүлсэн. Үүнийг албан ёсны байр суурь гэж үзэж болно. Бид хууль, дүрэм журмын дагуу 2015 онд тухайн бүтээгдэхүүний материалуудыг ЭМЯ-нд өгсөн. Сая энэ асуудал гарснаас хойш бид дахин энэ материалуудыг хүргүүлсэн.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан