Мал аж ахуйн салбарт 30 сая ам долларын зээл олгоно


Монгол Улсын мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг сайжруулах төслийг санхүүжүүлэх 30 сая ам.долларын зээлийг Дэлхийн банкны удирдах зөвлөл баталжээ.
Дэлхийн банкнаас мэдээлснээр, орон нутагт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мах болон сүүн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн энэхүү төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна.
Шинээр хэрэгжих төсөл нь улсын хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, хилийн заагт буюу хил дамнасан малын өвчлөлгүй бүс байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэж төлөвлөж байна. 


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан