Дэлхийн миссийн титмийн эзэн өнөөдөр тодорно

“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Санья хотноо өндөрлөж, титмийн эзэн тодорно. Тэмцээнд дэлхийн 118 орны миссүүд гурван долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулаад байгаа юм.  Монголын мисс Э.Энхриймаагийн хувьд урьдчилсан шатны шалгаруулалтад амжилттай оролцож байна.
Тэрбээр “Miss talent” шалгаруулалтад монгол үндэстний бүжгээр өрсөлдөж, “Шилдэг 10 бүжигчин”-ий нэгээр шалгарсан. Ингэснээр тэрбээр эцсийн шатны шалгаруулалтын  үеэр 10 орны миссүүдтэй хамт бүжиглэхээр болсон юм. Мөн Э.Энхриймаа интернэт санал асуулгаар хоёрдугаар байрт бичигджээ. Ийнхүү урьдчилсан шатанд амжилттай оролцсон монголын мисс Э.Энхриймаа  Топ 40-д багтах эсэх нь удахгүй тодрох гэж байна. “Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг өнөөдөр 19.00 цагаас MNC телевиз шууд дамжуулан үзүүлэх аж.

Medee.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан