АНГАРАГТ АМЬД БИЧИЛ БИЕТНҮҮД БАЙЖ БОЛОХ УЛ МӨР ИЛЭРЧЭЭ

   
АНУ-ын Сансар судлалын газарбуюуNASA-гийн Ангараг дахь өөрөө явагч “Curiosity”аппарат тус гаригийн агаар мандалд амьд бичил биетнүүд байж болох ул мөр илрүүлсэн тухай “New York Times” сонин уламжилжээ.
            Ангарагийн агаар мандалдболовсроод удаагүй метан хий их хэмжээгээр илэрсэн аж. “Curiosity”урьд нь 2013 онд Ангарагийн агаар мандалд метан хийг илрүүлж байжээ. Харин энэ удаа агаар мандалд зургаан жилийнхээс даруй гурав дахин их хий байгааг тогтоосон байна.
            Энэ нь Ангарагт амьд бичил биетнүүд байж болох ул мөр гэнэ. Юу гэвэл, манай дэлхийд метаныг чухам амьд бичил биетнүүд боловсруулдаг аж. Үүнээс гадна Ангарагийн Гейлийн тогоонд амьд биетнүүдэд шаардлагатай азотын найрлагууд олджээ.
              “Curiosity” аппаратыг Ангарагт 2012 оны наймдугаар сарын 6-нд буулгажээ.
Б.Тугскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан