КОСОВОД БАЙДАЛ ХУРЦДАЖ МЭДЭХ ТАЛААР СЭРЭМЖЛҮҮЛЛЭЭ


НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Косовогийн асуудлаарх тусгай элч Зашир Танин “Косовогийн байдал хурцдаж мэднэ” гэжээ.
НҮБ-ын Косовогийн тусгай төлөөлөгчдийн тэргүүн Зашир Танин Аюулгүйн зөвлөлд үг хэлэхдээ “Аюулгүйн зөвлөл Косовогийн байр суурийн асуудлаар шийдвэр гаргасан 20 жилийн турш, Косовогийн асуудалд ахиц гарсан. Гэвч мөргөлдөгч талууд бодитоор харилцаагүй нөхцөлд, байдал улам эмзэг болсон төдийгүй бүр хурцдаж мэдэх юм. Ноднин намраас Белград хийгээд Пристина бүтээлч харилцаагүй байсаар ирлээ” гэжээ.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан