"Загвар гэр хороолол”-ын 40 айлын сууц хүний амийг НЭГ САЯ төгрөгөөр үнэлж байна

Барилгын салбарынхны ажил бараг өдөр болгон шахам осол гэмтлийн хар мэдээгээр нийслэлчүүдийг түгшээх боллоо. Өнгөрсөн сарын 19-ний 17 цагт  Сүхбаатар дүүргийн XI хорооллын VII хорооны нутаг дэвсгэр буюу Хангай хотхоны хойно баригдаж буй таван давхар барилгын карказ  дээрээс барилгын ажилчин унаж хүнд гэмтсэн ноцтой хэрэг гарсан тухайг бид мэдээлж байсан. Тэгвэл одоогоор барилгаас унасан залуугийн бие хүнд бөгөөд үхэлтэй нүүр тулан амь тэмцэж буй билээ. 
Уг барилга нь Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Хотын ерөнхий архитекторын ажлын албаны хариуцсан “Загвар гэр хорооллын хөгжил төслийн 40 айлын орон сууц юм байна. Гүйцэтгэгч нь “Рапид Архитектур Констракшн” ХХК бөгөөд гаднах хаяг дээр бичсэнээр бол барилгын ажил 2017 онд эхэлсэн энэ оны сүүлчээр ашиглалтад оруулах аж. Одоогоор сууриасаа дээш 5 давхар карказ баригдсан, дээврийн хэсгийн ажил эхэлж байгаа бололтой зүүн урд талын  өнцөгт нь хана маягийн  нэг хавтан босгожээ. Иргэдийн мэдээлснээр бол яг тэр хэсэгт буюу  барилгын зүүн урд  буланд краны дорбарилгын ажилчин ойчсоныг  эмнэлгийнхэн ирж авч явсан.
Харин  цагдаагийнхан газар дээр нь ирж шалгаад явсан.Барилгын компани хөдөлмөр хамгааллыг хангаагүй учраас л  ажилчин нь унасан байж таарна. Тэр хүнийг 103 ирж аваад явсан ч амьд, эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл цагдаагийнхан мэдээлэл хийхгүй байна. Хариуцлага муутай энэ компанийн кран  нь гудамжаар явж байхад дээрээс унаад ирэх вий гэж айх боллоо. Уг барилгын ерөнхийлөн хариуцагчийн зүгээс аюулгүй байдлыг  хангахгүй, гүйцэтгэл хийж буй компаниас  байсхийгээд хүн осолдоод байвал амгалан тайван  байх арга алга хэмээн оршин суугчид ярилаа.
Тэдний хэлсэнчлэн барилгын захиалагч, гүйцэтгэгчдийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг  сайтар хангахгүйгээр хүн ажиллуулж,  байсхийгээд осол гаргаад байвал  “Загвар гэр хороолол” гэх сайхан нэртэй 40 айлын орон сууц нь өчнөөн хүний амиар ”босох” вэ гэдэг айдас бас асуулт  олон нийтийн зүгээс гарч байна.  Үүгээр ч зогсохгүй хохирогч залуу бэртээд яг 24 хонож байхад барилгын ажлыг гүйцэтгэгч "Рапид Архитектур Констракшн" компанийн зүгээс хүнэж хөсөр хөяж түүний амийг ганцхан сая төгрөгөөр үнэосэн тухайг залуугийн ар гэрийнхэн нулимс дуслуулан ярьж байв. Түүнчлэн уг осол гарснаас хойш тав хоногийн дараа МХЕГ-ынхан мэдэж хохирогчийн ар гэрээс энэ талаар асууж тодруулсан ч хариуцлага алдсан дээрх компанид одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна. 
Түүнчлэн ноцтой осол, гэмт хэрэг гарсан даруйд  Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс албан ёсоор  сэрэмжлүүлэг мэдээлэл хийж, мэдээллийг сайтдаа байршуулдаг ч тус байгууллага  ямар ч мэдээлэл оруулаагүй байсан  нь ноцтой ослын  мэдээллийг нуун дарагдуулсан гэх асуулт ч гарч ирж байна. Ямартай ч бид энж талаарх мэдээллийг маргаашийн дугаартаа дэлгэрэнгүйгээр хүргэх болно.  

Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан