Орос, Беларусь 2024 он гэхэд нэгдэнэ гэх таамаглалыг няцаав

Орос болон Беларусь улс өөрийнх нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах үед буюу 2024 он гэхэд нэгдэнэ гэх таамаглалыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Петербургийн олон улсын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдааны үеэр няцаажээ. “Тийм зүйл байхгүй, байх ч боломжгүй” гэж В.Путин холбогдох асуултад хариулахдаа хэлсэн байна.

Түүний үзэж байгаагаар, белорусс, орос, украинчууд эхлээд нэг ард түмэн байсан боловч цагийн явцад өөрсдийн өвөрмөц онцлог шинж байдлыг олж авсан гэдгийг эргэн сануулсан байна. “Бид үүнийг ойлгож, хүндэлдэг. Өнөөдөр бид янз бүрийн улс оронд амьдарч байна... Өнөөдөр улсыг нэгтгэх ямар ч шалтгаан байхгүй. Бидэнд ийм төлөвлөгөө, зорилго байхгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.

ОХУ болон Беларусьт хамтран ажиллах төлөвлөгөө бий гэдгийг В.Путин сануулжээ. “Бидэнд Холбоотон улс байгуулах төлөвлөгөө бий. Манай хүмүүс үүнийг сонирхож байгаа гэдэгт би итгэлтэй байна. Энэ чиглэлд олон зүйлийг хийсэн” гэж В.Путин хэлсэн байна. Гэхдээ Холбоотон улс байгуулах тухай гэрээнд дурдагдсан зүйлүүдийн ихэнх нь хараахан биелэгдээгүй байна гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. “Бид одоогийн нөхцөлд биелүүлээгүй байгаа нөхцөлүүдийг биелүүлэх эсвэл одоо тулгамдаад байгаас асуудлуудаас ямар нэгэн зүйлийг нэмэх боломжтой эсэхийг Беларусийн Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкотой хэлэлцсэн” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.  


Д.Жаргал

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан