Алганы хээ судлаач гэх япон иргэнийг албадан гаргажээ

Япон улсын  иргэн  32 настай алганы хээ судлаач гэх Нишида Кейчирог энэ сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр албадан гаргажээ. Тэрээр  Монгол Улсын хилээр өнгөрсөн 5-р сарын 15-ны өдөр орж ирэхдээ аялал жуулчлалын зорилгоор хэмээн виз хүсч авсан аж.
Гадаадын иргэн харьяатын газраас тухайн иргэнийг  шалгахад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул ийнхүү албадан гаргсан байна. Япон улсын тухайн  иргэн нь аялал жуулчлалын зориулалттай  визээр Монголд ирсэн мөртөө бусдын алганы хээг үзэж мөнгө олж бизнес хийж байсан аж. 

Эх сурвалж: eagle.mn 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан