Шри Ланкагийн эрх баригчид 7 террористыг баривчилжээ


ШриЛанкагийн цагдаа нар"Жамаат ат-Таухид аль-Ватания"бүлэглэлийн амиа золиослогч террорист болохоор бэлтгэж байсан 7 хүнийг баривчилжээ.


Цагдаагийн газрын мэдээлснээр, баривчлагдсан  хүмүүс Шри Ланкад болсон цуврал дэлбэрэлтийг зохион байгуулагчтай нягт холбоотой байсан аж. Тэд Шри Ланкагийн өмнөд хэсэгт байдаг  Хамбантотахотод бэлтгэл хийж байжээ.

Дөрөвдүгээр сарын 21-нд Шри Ланкагийн сүмүүд, эмнэлгүүд, зочид буудлуудад үйлдсэн халдлагын улмаас 250 гаруй хүн амиа алдсан билээ. Шри Ланкагийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, амиа алдагсдын дунд гадаадын 42 иргэн байжээ.

ЛОНДОН./Daily Mirror/.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан