Дуучин Алсу “Евровидении-2019”-д оролцоно

Дуучин Алсу Израилд болох “Евровидение-2019” дууны уралдаанд оролцож, тэмцээний оролцогчдод өгсөн шүүгчдийн оноог зарлах аж. Тэрбээр энэ уралдаанд өмнө нь хэд хэдэн удаа оролцож байсан юм. 2000 онд болсон “Евровидение”-д Алсу 2 дугаар байр эзэлж байжээ. Хожим нь Москва хотод болсон “Евровидение” дууны уралдааныг Оросын жүжигчин Иван Ургантын хамт хөтлөн явуулсан байна. “Евровидение-2019” Израилийн Тель-Авив хотод энэ сарын 14-18-нд болох юм. Оросын дуучин Сергей Лазарев энэ тэмцээнд “Scream” дуугаар оролцох аж.

Э.Аянзаяа

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан