
ТЕГ-ын удирдлагаар ажиллаж байсан хүн мэдүүлэг өгөхдөө заавал одоогийн удирдлагын зөвшөөрлийг авах хуультай эсэх талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад "Хуулиараа ямар ч ялгаагүй зүйл. Даргыг эсвэл жирийн хүнийг байцаах арга гэж тусдаа байхгүй. Хуулийн нөхцөл яг ижил юм. Хүн бүр хуулийн өмнө ижил тэгш эрхтэй гээд Үндсэн хуульдаа заачихсан улс шүү дээ, манайх. Тиймээс хэн нэгний зөвшөөрөлтэйгөөр байцаалт өгнө гэдэг ойлголт байхгүй. Юу яриад байгаа нь би мэдэхгүй. Энэ асуудлыг шалгадаг газар нь шалгаад, хянадаг прокурор нь хянаж байгаа шүү дээ. Одоо асуудал энэ төвшинд л яригдах учиртай. Ямар учиртай мэдээлэл гараад байгааг мэдэхгүй байна. Дахиад л цуурхал өрнөөд байгаа нь тэр байх" гэсэн юм.
Эх сурвалж: http://itoim.mn