Л.БОЛД:ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ БИЧЛЭГ ИЛ БОЛСНООС ХОЙШ ТОМ СҮЛЖЭЭ ЗАДАРЧ ЭХЭЛЛЭЭ


Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өнөөдөр цагдан хорьжээ.

Түүнийг С.Зоригийн хэрэгт холбогдуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгтэй холбогдуулан ийнхүү цагдан хорьж шалгаж эхэлсэн байна. Одоогоор хуулийн байгууллагуудаас ямар нэгэн албаны мэдээлэл ирээгүй байгаа юм.

Тэгвэл Б.Хурцыг цагдан хорьсон гэх асуудалд УИХ-ын гишүүн Л.Болд “Цагдан хорьсон гэх мессэж ирсэн. Баривчилж шалгаж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Эрүүдэн шүүхтэй холбоотой бичлэг ил болсноос хойш том аалзны тор хөндөгдөж, том сүлжээ задарч байна.

Шинээр томилогдсон хуулийн байгууллагын удирдлагууд зоригтой ажлаа хийж байна гэж бодож байна. Өдөр өдрөөр МАНАН бүлэглэл аажим аажмаар нурж байна гэж харлаа” гэв.  скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан