600 саяын хуруу унших машин ухвар мөчид гишүүдийг хянаж чадахгүй нь

УИХ-ын гишүүд чуулганы танхимд хуурамч ирц бүрдүүлж, санал хураалтад хүний карт татдаг асуудлыг таслан зогсоохоор гишүүдийн хуруу унших машиныг 600 сая төгрөгөөр авсан. Энэ мөнгө мэдээж төрийн мөнгө.

Гэвч өнөөдөр энэхүү үнэтэй машин нь доголдов. Тодруулбал, өнөөдрийн чуулганы хуралдаанаар Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах талаар Л.Болд, Ц.Нямдорж нарын гишүүд горимын санал гаргасан. Ийнхүү санал  хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн хурууны хээг унших тусгай төхөөрөмж ажилласангүй. Ийнхүү маш их өртөгтэй өнөөх ухаалаг машин доголдож эхлэх нь тэр.
Манай төрийн түшээд сонгогчдынхоо төлөөлөл болж, ухамсартайгаар чуулганы хуралдаа суудаг байсан бол ийм үнэтэй төхөөрөмж худалдан авчихаад өнөөх нь доголдож, олны амны зугаа болохгүй байсан болов уу.
Сар хүрэхгүй хугацаанд доголдож байгаа машин манай “дэггүй” гишүүдийг хянаж, бүртгэж чадах болов уу. Цаашид ойр ойрхон ингэж доголдвол хариуцлагыг хэнээс нэхэмжилж, 600 сая төгрөгөө хэнээс нэхэмжлэх вэ.  Ийнхүү 600 гаруй сая төгрөгийн өртөгтэй гишүүдийн хурууны хээ унших төхөөрөмж сар хүрэлгүй доголдож байгаа нь энэ.Үүнээс үүдэн УИХ-ын дарга Г.Занданшатар " УИХ-ын Тамгын газрынхан ажлаа хий. Чадахгүй бол ажлаа өг. Ямар учиртай юм авчихсан юм бэ. Тамгын газрын дарга Ц.Цолмон огцор" хэмээн бухимдлаа илэрхийллээ. Уг нь хаврын чуулган нээхээс өмнө техник, программ хангамж нь шийдэгдчихсэн хэмээн УИХ-ын Тамгын газраас мэдэгдэж байсан юм.
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан