Махны экспортын зах зээл гурван хүний гарт оржээ

-ХХААХҮЯ-ныгазрындаргаТ.Гантогтох, мэргэжилтэнА.Амаржаргалхоёралбантушаалааашиглажбайна-
Монгол Улс юугаар баян бэ гэвэл газар нутаг, мал аж ахуйгаар баян улс гэж ярьдаг. Гэтэл малаар баян улс махны хомсдолд орох вий гэсэн айдас болгоомжлол байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард “Хятадууд их хэмжээний мах нөөцөлж худалдаж авч байна. Бүр махны шөрмөсийг ч өндөр үнээр худалдаж авч, худалдааны төвүүд махны хомсдолд орж, үнэ хөөрөгдөж эхэллээ” гэсэн мэдээлэл дам яриагаар түймэр шиг дэгдсэн.
Мэдээллийн мөрөөр “Хүчит шонхор” зах дээр яваад очиход адуу, ямааны мах нүдний гэм болж, хонь үхрийн мах зарагдаж байв. Учир байдлыг худалдаачдаас тодруулахад “Мах олдохгүй байна. Хятадууд өндөр үнээр худалдаж аваад хил гаргахыг нь гаргаж, нөөцлөхийг нь нөөцлөөд байна” гэхээс өөр зүйл хэлээгүй юм. Хятадууд эрт ирж ченжүүдээс махыг үнэ цохиж аваад, нөөцөлдөг байна. Бүр бодлогоор нөөцөлдөг болж. Ингэж л мах магнаг болж эхэлсэн.
Хятадууд үнэхээр мах худалдаж аваад экспортод гаргаад байна уу, мах бэлтгэж өөрсдөө урд хөрш рүү гаргадаг Монголын компаниуд махаа зориудаар хомсдолд оруулаад байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлж эхэлсэн. Одоо хаврын урт өдрүүд үргэлжилнэ. Мах нийтийн болоод нийгмийн хүнд асуудал ч болчихоод байна.
Цагаан сарын үеэр адууны мах бүр хомсдолд орсон байгаа юм. Хятадууд адууны махыг их хэмжээгээр авсан нь үнэн. Яагаад гэвэл урд хөршийн цагаан сар хоёрдугаар сарын 04-нд болсон бөгөөд махны эрэлт хэрэгцээ ихэсчээ. Дээр нь гахайн мялзан өвчин гарсан нь нөлөөлжээ. Тэд үхрийн махыг нэг их аваагүй байна. Учир нь салаа туурайтай амьтан бөгөөд шүлхий болон халдварт өвчин гарах, дамжих магадлалтай гэж үзсэн.
Тэгвэл Монголын махны экспортын зах зээл гурван хүний гарт ороод олон жилийн нүүр үзжээ. Хувийн эрх ашгаа бодож, хууль бусаар махны экспортод эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэж байгаа албан тушаалтан болон жирийн нэг иргэнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, ХХААХҮЯ-ны газрын дарга Т.Гантогтох, Экспорт, импорт хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал зэрэг албан тушаалтнууд нь бусад этгээдүүдтэй бүлэглэн 2019 оны 01 дүгээр сард “Тэс шим” хоршоо, “Монгол мах экспо” ХХК, “Эрүүл Монгол мах эко” ХХК, “Монгол мах эко” ХХК, “Саян-Уул” ХХК, “Соотон” ХХК, “Жаргалант мах импекс” ХХК зэрэг тоотой хэдхэн аж ахуй нэгжүүдэд нийт 2900 тонн адуу, үхрийн мах экспортод гаргах зөвшөөрлийг холбогдох Хүнсний тухай хууль, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ыг зөрчин, ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хууль бусаар олгосон асуудлыг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан компаниудад албан тушаалын байдлаа ашиглан мах экспортлох зөвшөөрөл олгож, давуу байдлыг илт олгосон гэсэн үг юм. Экспортонд гаргах эрх үүсээгүй байхад дээрх 7 компанид хууль бус эрх олгосон байна.
Ингэж төрийн алба буюу албан тушаалаа хууль бус зүйлд ашигласан байгаа юм. Засгийн газрын тогтоол гараагүй байхад хугацаанаас нь өмнө ингэж дур зоргоороо авирлажээ.
Нэр бүхий дээрх компаниуд нь экспортод гаргах мал, махаа дотоодын зах зээлээс өөрсдийн хөрөнгөөр худалдан авч бэлтгэдэггүй бөгөөд Хятадуудын Монгол Улсын зах зээлээс худалдан авч бэлтгэсэн махыг өөрийн компанийн нэрээр экспортод гарган өгч, зөвхөн энэ үйлчилгээнийхээ хөлсийг Хятадуудаас авч, ашиг олдог байна. Өөрөөр хэлбэл, Монголын компаниуд өөрсдийнхөө мах экспортын зөвшөөрлөө, тамга тэмдэгтэйгээ ашиглаж байна гэсэн үг.
Яамны мэргэжилтэн А.Амаржаргал нь 2013 оноос хойш махны квот олгох байдал дээр давуу байдал үүсгэж иржээ. Дээрх компаниудын удирдлагуудыг бүгдийг нь танидаг буюу “Ахаа, эгчээ” болж байгаад ар өврөөрөө бүх асуудлыг зохицуулчихдаг байна. Гэхдээ энэ хүн ганцаараа биш. Өөрийнх нь ойрын хамаарал бүхий этгээдийг ч шалгаж буй. Учир нь өөрийнхөө хамаарал бүхий хүнээрээ дамжуулаад махны экспортын том сүлжээ бий болгосон гэсэн үг юм. Тэр хүн нь төрийн албан хаагч биш, тэгсэн хэрнээ махны экспортод хэрэгтэй бүх бичиг баримтыг нь бүрдүүлж, бусдад зуулчилж өгөөд ашиг авдаг байна.
Тодруулбал, уг этгээд нь гааль, лобаротарийн бичиг, МХЕГ-аас авдаг бичиг, хил хорио цээрийн бичиг гээд махны гарал үүсэлтэй холбоотой бүх бичиг баримтыг бүрдүүлж өгдөг байна. Дээрх газруудын ажилтан юм шиг л аашилдаг аж.
Махны компаниуд болон хятадууд энэ этгээд болон мэргэжилтэн А.Амаржаргал хоёроос хамааралтай болсон.
Хоорондоо бүхнийг зангидаж зохион байгуулдаг. Компани яамнаас махны экспортын зөвшөөрлийг авахын тулд бүх бичиг баримтаа ямар ч асуудалгүй бүрдүүлээд А.Амаржаргалын гарт атгуулчихна. Ингээд зөвшөөрлөө авлаа, тэр компаниас ямарч мөнгө гарахгүй. Компани өөрийн шошгоо нөөцөлсөн, худалдаж авсан мах дээр дарж өгнө. Тэгээд өгчихнө, өөр зүйл байхгүй. Бүр нарийвчилбал, мах бэлтгэж байгаа компаниудыг баздаг гэсэн үг юм. 
Тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү хууль бус сүлжээг таслан зогсоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

О.Гэрэл
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан