Боинг 737 МАХ онгоцны хоёр дахь сүйрэл Этиопт тохиов


Боинг 737 МАХ онгоцны хоёр дахь удаагийн сүйрэл Этиопт өнгөрсөн ням гаригт тохиогоод буй нь олон улсын агаарын тээврийн компаниудад эргэлзээ бий болгоод байна. Энэ агаарын хөлгийн анхны осолд багийнхан болон зорчигчид гээд 157 хүн амиа алдсан юм.
Хятадын иргэний агаарын тээврийн газраас өчигдөр өглөө хийсэн мэдэгдэлдээ дотоодын Боинг 737 МАХ-8-ын бүх нислэгийг аюулгүй байдлын зарчмын дагуу түр хязгаарлав. “Боинг” компани 1916 оноос агаарын хөлөг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд төв нь АНУ-ын Вашингтон хотод байрладаг аж. Боинг 737 МАХ-8 хөлгийг 2017 оноос үйлчилгээнд гаргасан байна.
Этиопт болсон осол шинэхэн Боинг дөнгөж нисээд осолдсоноос хойш зургаан сар хүрэхгүй хугацаанд болж буй харамсалтай тохиолдол юм.
Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Lion Air Boeing 737 MAX 8-ын нислэг Индонезийн арлуудтай залгаа оршдог Жава далайд унаж бүх зорчигч нь үрэгдсэн билээ. Тодруулбал, Индонезийн  агаарын тээврийн компани Lion Air Жакартагаас хийсэн дотоодын нислэгийн үеэр хөөрснөөсөө хойш 13 минутын дараа ийн осолдсон юм.
Онгоцны дээрх ослууд нь үйлдвэрээс дөнгөж гараад байсан Боинг 737 MAX 8 онгоцтой холбогдож байгаа эсэх нь тодорхойгүй байна. Эдгээр осол нь хоёул нисэх үедээ осолдсон нь тодорхой ижил шалтгаантай байх магадлалтай гэж шинжээчид мэдээлэлдээ дурдсан байлаа.
Хятадын удирдагчид энэ асуудал “Боинг” компани болон АНУ-ын Холбооны агаарын тээврийн газар дахин нислэг үйлдэхийн өмнө аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулах ёстой хэмээн үзэж байгаа юм. Одоогоор Этиопын агаарын тээврийн энэ ослын шалтгаан, дээрх хоёр осол нь хоорондоо холбоотой гэсэн баталгаа гарч ирээгүй байна.  Иймд Хятадын агаарын тээврийн газраас онгоцтой холбоотой аюулгүй үйл ажиллагааны баталгаа бий болсны дараа нислэгийг зөвшөөрнө гэдгээ мэдэгдээд байна.
Индонези дэх онгоцны ослын шалтгааны мөрдөн байцаалт үргэлжилсээр буй. Хятадын агаарын тээвэрт өдгөө 96 737 MAX маркын онгоцуудыг үйлчилгээнд ашиглаж буй талаар тус улсын зохицуулагч компани “Weibo” цахим хуудаст мэдээлжээ. Тэгвэл тус улсын төрийн мэдлийн мэдээллийн хэрэгсэл болох “Caijing”-ийн дамжуулснаар 737 Max хөлгөөр хийх байсан олон нислэгийн төлөвлөгөөг 737-800 загварын онгоцоор орлуулах болсон байна.
“Боинг” компанийн төлөөлөгч энэ асуудлын талаар тайлбар өгөхөөс татгалзаад байгаа юм. Харин АНУ-ын албаны хүмүүс “Reuters”-т өгсөн мэдээлэлдээ “Хятад улс ямар мэдээлэлд үндэслэн ийм шийдвэр гаргасныг тайлбарлахад эрт байна” хэмээжээ. Одоогоор Этиоп дахь ослын шалтгааныг олоход мэдээлэл дутмаг байгааг талууд онцолж байна.
Нислэгийн мэдээллийн “Flight Radar24” цахимд мэдээлснээр өчигдрийн байдлаар Хятад дахь нислэгүүдэд Боинг 737 Max 8-ын төлөвлөгөө бичигдээгүй байлаа. Мөн “Air China Ltd” компанийн 737 MAX агаарын хөлгийн ихэнх нислэг ням гаригийн орой газардсан бөгөөд өчигдөр өглөө олон улсын хоёр онгоц нислэгээ гүйцэтгэжээ.
Одоогоор дээрх хөлгөөр дахин нислэг хийх хуваарийг төлөвлөөгүй . Хятадын хойд зүгт агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг “China Southern Airlines Co” компани ч нислэгийн хуваарьтаа 737 Max-ийг тэмдэглээгүй хэвээр байна.
Кайманы арлуудад нислэг үйлддэг “Cayman Airways” компани мөн адил 737 MAX 8 маркын онгоцны нислэгүүдээ хангалттай мэдээлэл хүлээн авсны дараа хэвийн үргэлжлүүлнэ хэмээн хойшлуулсан байна.
“Fiji Airways” компани Боинг 737 MAX 8 шинэ онгоцны аюулгүйн бүх ажиллагааг хангасан, нислэгийн үйл явцад нь итгэлтэй байгаагаа мэдээлжээ. “Бид нисэгчид болон инженерүүдтэйгээ уулзаж аюулгүй ажиллагааны өндөржүүлсэн стандартыг үргэлжүүлэн мөрдөж, засвар, сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа” гэж тус компани мэдэгдэв.
Тэгвэл Сингапурын агаарын тээврийн “Silk Air” компани 737 MAX онгоцоор нислэг үйлдсэн хэвээр байгаа аж. Түүнчлэн цаашид тус онгоцны нислэгийг хойшлуулах эсэх талаар ямар нэгэн зүйл төлөвлөөгүй гэдгээ мэдээллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.ЦОГЗОЛМАА
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан