Өчигдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдөр И-баримт системд бүртгэлтэй иргэдийн урамшууллын дүн тэглэсэн, зарим хэрэглэгчийн энэ дүн буурсан зэрэг өөрчлөлт орсон байна.
Энэ талаар Татварын Ерөнхий газраас “Системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23:00 цагаас 23:50 хүртэл сүлжээ салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн. Иргэдийн бүртгэл серверт хадгалагддаг тул мэдээлэл устах боломжгүй. Цаашид хөгжүүлэлтийг шөнийн цагаар хийхэд анхаарах болно” гэсэн тайлбарыг өглөө.