“Рио Тинто” баруун Австралид зэсийн баялаг нөөц олсноо зарлав


“Рио Тинто” групп баруун Австрали дахь Winu хайгуулын төслөө амжилттай хэрэгжүүлж буй талаар “Mining.com” мэдээлэв. Австрали, Лон­донгийн хөрөнгийн биржид бүрт­гэлтэй, дэлхийн хэмжээний энэхүү уул уурхайн группийн хувьд дээрх төсөл нь зэсийн дараагийн томоохон орд байх аж.

“Хэлэхэд эрт байгаа ч өрөмдлөгийн үр дүн сайшаахуйц өндөр байна. Тэнд зэс, алт, мөнгөний ихээхэн хэмжээний нөөц байгаа нь тодорхой болсон” гэж гүйцэтгэх захирал Жан Себиастиен Жекуэс хэлжээ.
Энэхүү уурхай нь алт, зэсийн ордууд төвлөрсөн өмнөд Пилбарагийн Ньюкрест Телфер уурхайгаас 130 км-ийн зайд оршдог байна. “Рио”-гоос мэдээлснээр гадаргад 24 өрөмдлөг хий­сэн бөгөөд цаашид 250 сая ам.долларын өртөг бүхий хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
Өндөр үнэтэй худалдан авалт хийлгүйгээр хайгуулын бизнесээ өргө­жүүлж буй “Рио Тинто”-гийн эргэн тойронд шинжээчид асуулт тавьсаар байна. Одоогоор тус компани Монгол Улс дахь Оюутолгойн гүний уурхайн төслийнхөө эхний бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө хойшлуулаад байгаа. Анх эл төлөвлөгөөг 2020 оны эхээр гүйцэтгэнэ гэж байсан ч 2021 оны гуравдугаар улиралд багтаах төлөвтэй байгаа аж. “Оюутолгой” компани өнгөрсөн онд Монгол Улсад татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцуулсан аж.
“Рио Тинто” групп 2020 он гэхэд зэсийн зах зээл хомсдолд орж, ний­лүү­лэлт буурснаар, цахилгаан тээврийн хэ­рэг­сэл болон дэд бүтэц, сэргээгдэх эр­чим хүчний салбар дахь түүхий эдийн эрэлт нэмэгдэнэ хэмээн итгэж буй.

Лондоны металлын биржид нэг тонн зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригт 6572 ам.доллар байв. Энэ үнэ өнгөрсөн жилийн зургадугаар сарын 8-нд 7250 ам.долларт хүрсэн нь чамгүй өндөр үзүүлэлт байлаа.

Өнгөрсөн баасан гаригийн байд­лаар Лондоны металлын биржид нэг тонн зэсийн үнэ 6572 ам.доллар байв. Энэ үнэ өнгөрсөн жилийн зургадугаар сарын 8-нд 7250 ам.долларт хүрсэн нь чамгүй өндөр үзүүлэлт байлаа. Тус биржээс 30 шинжээчийн дунд явуулсан санал асуулгаар нэг тонн зэсийн үнэ энэ онд дунджаар 6699 ам.долларт хүрнэ гэжээ. 2011 оны хоёрдугаар сарын 3-нд зэсийн үнэ анх удаа нэг тонн нь 10 мянган “ногоон”-д хүрч дээд амжилт тогтоосон билээ.
Энэ зуур дэлхийн зэсийн №1 олборлогч гэгддэг Чилийн “Коделко” компани энэ онд 13.9 тэрбум ам.долларын үйлдвэрлэл явуулна хэ­мээн төлөвлөж байна. Үнийн төсөө­лөл өндөр байгаа нь шууд үр дүн өгнө гэж үзжээ.

“Рио Тинто” группийн Австралийн хө­рөнгийн бирж дэх хувьцааны үнэ 96.6 австрали доллар болсон байна. Тус групп нь одоогоор Канад, Чили, Ин­донез, Монгол, АНУ гэсэн таван хэ­сэгт зэсийн олборлолтоо явуулж байна.
“Miningglobal.com” сайтад “Fitch Solutions”-ий сүүлийн үеийн тооцооллоор өнгөрсөн жил нийлүүлэлт 23.6 сая тоннд хүрсэн бол 2027 он гэхэд 29.8 сая тоннд хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл, жилд 2.6 хувиар өснө гэсэн үг” хэмээн дурдсан байв. Цахилгаан тээврийн хэрэгслүүдийн үйлдвэрлэл болон Хятадын эрчим хүч, дэд бүтцийн сал­барын эрэлт улаан металлын ний­лүү­лэлтэд ихээхэн нөлөөлнө гэж шин­жээчид ийн дүгнэжээ.
Тэгвэл “miningweekly.com”-д Олон улсын зэсийн судалгааны группийн мэ­дээлж буйгаар зэсийн олборлолт өн­гөр­сөн жил гурван хувиар өссөн нь энэ онд ч өөрчлөгдөхгүй хэмээжээ.
Зэс нь цахилгааныг маш сайн дам­жуулдаг тул цахилгаан, барилгын мате­риалд ашиглахаас гадна янз бүрийн хайлш гаргахад хэрэглэдэг байна.

Ж.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан