Шүүхийн шийдвэр гараагүй байхад, улайран дайрах нь ямар учиртай вэ? Ж.Оюунгэрэл “ШАРК АА”


Хан-Уул дүүрэгт байрлах "British School Of Ulaanbaatar” сургуульд болсон үймээн самуун цахим орчинд тархсанаар олны хэл ам болоод буй. Тодруулбал, энэ сарын 23-ны шөнийн 23.00  цагийн үед хэсэг бүлэг хүмүүс тус сургуульд хүч хэрэглэн дайран орж, сургуулийн багш ажилчдын биед халдсан үйл явдал болсон. Улмаар тус сургуулийн үүсгэн байгуулагч Ц.Ариунаа хэрэг явдлыг видео хэлбэрээр бичин өөрийн веб хуудсандаа нийтэлснээр олны анхаарлын төв болоод буй. Тэрээр тухайн видео бичлэгтээ "British сургуулийн 51 хувийг "Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл  эзэмшдэг. Тэрхүү эрхээ ашиглан сургуулийн багш ажилчдад хүч хэрэглэн сургуулийг хувьдаа авахыг санаархаж байна.  Мөн тус сургуульруу тэрээр өөрийн мэдлийн залуусыг явуулсан” хэмээжээ.
Мөн тэрээр "Петровис компанийн захирал Ж.Оюунгэрэл манай сургуульд хувь оруулсан нь үнэн. Гэхдээ тэр хүний 2.5  ам.доллар 30 хувьд ч нь хүрэхгүй байсан. Тиймээс бид 7.5 сая ам.долларыг Хас банкнаас зээлж энэ сургуулийг байгуулсан. Тухайн үед энэ сургуулийн 51 хувийг өгөхдөө би Ж.Оюунгэрэлд итгэсэн. Намайг дараа нь ингэж дээрэмдэнэ гэж би бодоогүй. Өчигдөр 15.00 цагийн орчим хорь, гучин залуус манай сургуульд орж ирэн багш, ажилчдыг хөөсөн. Ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байхад хүч түрэмгийллээ. Иймээс төрийн гурван өндөрлөгт хандан тусламж хүсч байна” гэжээ.
Сургуулийн 51 хувийг Ж.Оюунгэрэл эзэмшдэг бол үлдсэн 49 хувийг Ц.Ариунаа, Х.Батжаргал, Ц.Амраа нар эзэмшдэг бөгөөд Х.Батжаргал нь тус сургуулийг удирдан ажиллуулдаг байжээ. Харин тэрээр өнгөрсөн 12 дүгээр сард Ж.Оюунгэрэл иргэний шүүхэд хандан маргаан үүсгэж улмаар ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргуулжээ. Үүний дараа 51 хувь эзэмшигчдийн талаас Ерөөлт гэх хүнийг захирлаар томилсон нь энэхүү үймээнийг дэгдээхэд хүргэсэн байна. Харин Х.Батжаргал нь давж заалдан, давах шатны шүүх хурал нь ирэх гуравдугаар сарын эхээр хуралдах тов гарах гэнэ. Улмаар Ц.Ариунаа өрөө тасалгаа, тамга тэмдэг зэргийг хүлээлгэж өгөхгүй байгаа учраас "Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл ийнхүү хүч хэрэглэх болсон тухай зарим эх сурвалжууд мэдээлэлж байна.
Ямартай ч одоогоор "British Of Ulaanbaatar” сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд өнөөдрөөс ердийн цагийн хувиарын дагуу ажиллаж байна гэв. Шүүх, хяналтын байгууллага тус сургуульд үүссэн маргааныг хяналтдаа авсан ч эцэслэн шийдэгдээгүй байхад нэр нөлөө бүхий том группийн захирал хүн яарч сандран тийнхүү уулгалан дайрсан нь яав ч зөв зохистой үйлдэл биш болох нь хэнд ч ойлгомжтой биз ээ.
Шүүх чухам хэний талд байх нь тодорхойгүй ч олон нийтийг төөрөгдөлд оруулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн "Петровис” компанийн захирал, "Шарк” Ж.Оюунгэрэл та тайлбар хийх нь зүйтэй.
Fact.mn
 скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан