Цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
 Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Их нууруудын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, цас багатай газраар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Хэрлэн голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 15-17 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна. 
2019 оны 02 дугаар сарын 22-ноос 02 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун аймгуудын нутгийн хойд, 23-нд Алтайн нурууны өвөр бэл болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Арц-богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 3-8 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газарскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ #05

“Талархал”