СССР-ын КГБ-ын офицерийн маневр

Тэр эдийн засагч биш дипломатч биш улс төрч биш Ялалтын маршал Г.Жуков ч биш…Яагаад Орос орон дахин хүчирхэгжив…Зүгээр л дэлхийн тагнуулын хамгийн өргөн сүлжээтэй СССР-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-Комитет государственный безопасность-ын офицерын хувьд сурсан эрдэмээр л их гүрнийг хөл дээр нь босгочихсон аж. Эхлээд мафи буюу гэмт бүлэглэлүүдийн ихэнхийг нь эхнэр хүүхэдтэй нь хамт автоматаар шүршин нам дарав. Үлдсэн нь гадаадад зугтаалаа. Өөрийнхөө өрсөлдөгч хэл ам татсан эх орноо худалдсан худалдахыг санаархсан бүгдийг устгаж зайлуулж гадаадад баруунд орогногсодыг КГБ-ын зэвсэг изотоп болон бусад аажмаар үхэлд хүргэдэг тусгай хоруудаар үгүй хийв.
Өөрийнхөө тагнуулын ажилтан байсан Англид К-50 Хар аварга загас байлдааны нисдэг тэрэгний ганцхан бүдүүвч зургийг зарсан Литвененког изотопоор хордуулан устгав. Дахин Березовскийг эх орноо муулан англичуудад элдэв юм хэлээд унахад нь цааш нь харуулав. Ходорковскийг Газпромын халааснаас мөнгө жавшихад нь уран олборлодог хорих газар явуулан чангалж амиа тавих шахсан түүнийг уучлан суллаж гадаадад цөлөв. Хэрвээ дахин Оросын мөнгө эх орноо зарахыг оролдвол ойлгож байгаа биз дээ гэж долоон үеэр нь хашраав. Бас дахин Англи америкчуудын гал хөл болоод эхлэсэнийг мэдсэн хуучин тагнуулын ажилтан байсан Искрибаловыг охиных нь хамт КГБ-ын сумгүй үхлийн зэвсгээр буудаж насан туршдаа эмгэг өвчтэй богино настай болгов. Москва хотын захирагч байсан Лужковыг эхнэртэйгээ хамт улсын мөнгөн дээр туйлж буйг анаж байгаад түймэр гарсан үеэр амарч байсан хэмээн шударга баримт дэлгэн огцруулав. Худалдааны төвд гал гарч олон хүүхэд амь үрэгдсэнд дургүйцэн өөрийнхөө найз нэг багийн хүн Кемерова мужийн амбан захирагч А.Тулеевыг огцруулав. Авилгатай тэмцэх газрын дарга нь гэртээ их хэмжээний мөнгө нуусаныг илрүүлэн баривчилж олон жилийн ял өглөө.
Цэрэг эрс өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэв. Афгани Чеченьд байлдаж явсан ахмад дайчдыг эх орны рашаан сувилалуудаар насан туршид нь үнэгүй амраах эмчлүүлэх хүнд шархадсан дайчдыг эх орны бүх бүсүүдэд төмөр зам агаарын тээврээр насан туршид нь үнэгүй зорчуулах орон сууцны хөлс зардлын тавин хувийг төр дааж чөлөөнд гарсан цэргийн албан хаагчдад албан тушаалын байрыг нь хувьд нь өгч хэрвээ байргүй бол дуртай хотод нь тухайн үеийн ханшаар орон сууц авах зардлыг нь гаргадаг болсон байна. Гадаадад явсан зэвсгийн зохион бүтээгчдээ эргүүлэн татаж Зөвлөлтийн технологи дээр тулгуурлан шинэ хүчтэй зэвсгүүд хийлээ. Дайнд сүйдсэн Чеченийг босгож холбооны субьектүүдийнхээ аюулгүй байдлыг хангалаа.
Казахстан Белорусыг эдийн засгийн бодлогоор дэмжиж өөрийнхөө нөлөөг тогтворжууллаа. Дахин Зөвлөлтийн үеийн холбоотнуудаа цуглуулан стратегийн нөлөө олж авч эхэллээ. Ихэнх хуучин социалист орнуудыг өрийг тэглэж Зөвлөлтийн үеийн нөлөөг дахин атгаж эхлэв.Хэдийгээр славян ч зөвхөн орос үндэстнүүдийг хамгаалж Украйнд цэргийн интервенц хийн Крымийг өөртэй нэгтгэсээр Хар далайн стратеги улам бэхжив. Түгжил шиг зан гаргасан Украйныг эдийн засгийн хувьд сөгдүүлж зэр зэвсэг техникийн сэлбэг хэрэгсэл огт нийлүүлэхгүй больж худалдааны хоригууд тавив. Америкчууд баруунынхан хичнээн хашхирч цаасан дээр дайралт хийгээд ч огт Украйнд тус болсонгүй. Украйны ард иргэд АНУ Орос хоёрын тоглоом болж бөмбөг шиг өшиглүүлж байгаагаа ойлгож шинэ засгийн газрынхаа эсрэг шүүмжлэлтэй хандаж эхлэлээ. Үүнийг харсан Балтийн гурав улс хамаагүй чанга орилохоо больж нам гүм боллоо.НАТО гэрээгээ зөрчин Оросын хилд цэргээ төвлөрүүлж эхлэхэд Европын баруун эрэг Калининградад маш хүчтэй тактикийн зэвсгүүдээ байрлуулж хариугаа авлаа. Дундад Азийн станууд Оросын хааяа үзүүлдэг эдийн засаг цэрэг техникийн тусламжинд нам гүм болов.
Цоо шинэ Восточный сансарын буудал барьж Америкаас нэг алхам түрүүллээ. Бүх сансарын хөлөг нь хуучирч аргаа барсан америкчууд Оросын Союз системээр сансарт өнөөдрийг хүртэл нисэж байна. Хятад Энэтхэгийг өөрийнхөө том холбоотон болгож цэргийн хүчний массын хувьд Америкийг дуугүй болгож чадлаа.Украйныг өмөөрч эдийн засгийн хориг тавьсан Америк болон барууны эсрэг адилхан сөрж тэдний зарим бараа хүнсний бүтээгдхүүнийг оруулахыг хориглож Ази Латин Америк руу маневр хийн худалдаагаа эхлүүлэв. Орос иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө генийн өөрчлөлттэй техникийн аргаар ургуулсан хүнсний бүх бүтээгдхүүн болон мах махан бүтээгдхүүнийг оруулахыг хориглолоо. Хүнсний бүтээгдхүүнд нь хориг тавьсанаар Итали Герман Франц Бельги Чех Болгар улсуудын фермерүүд алдагдалж орж олон сая хэрэглэгчээ алдаж эхэлсэнээр санхүүгийн дарамтанд орлоо. Ангела Меркель удаа дараа Трамп Тереза Мэй хоёрт хандаж хоригоо цуцалцгаая болохоо байлаа гэсэн ч нөгөө хоёр нь гэдийсээр.. Америкийн ихэнх барааны брендүүд Кока Кола Макдональдс KFC зэргийг аажмаар шат дараатайгаар хориглож түргэн хоолны ийм газруудын гений өөрчлөлттэй түүхий эдээр бэлтгэсэн шарсан тахиа төмс бусад зүйлүүдийг үйлдвэрлэхийг хориглолоо. Үүний оронд оросын бутерброд гэх мэт хөнгөн зуушийг эх орны хөдөө аж ахуйн экологийн цэвэр бүтээгдхүүнээр хийж брэнд болгохыг тушаан үйлдвэрлэж Зөвлөлтийн лимонадыг Америкийн Коланы эсрэг тавьж хүүхэд залууст сурталчилгаа байнга явуулж эхэллээ.Зөвхөн Германы шоколад бусад брэнд чихэр шоколадыг эх орондоо үйлдвэрлэж мөн эсрэг нь Красный октябрь гэх зэрэг бусад Оросын брэндийг түлхүү шахаж байна.
Анагаах ухаан өргөн хэрэглээний электрон бараа автомашины технологи загварыг сайжруулан олон төрлөөр үйлдвэрлэж барууны техник хэрэглэхийг улс төр эдийн засгийн хувьд буруушаан эх оронч үзлийг бусад механик хэлбэрээр суртчилж байна. Алс Дорнодыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар Япон Хятад Өмнөд Солонгос зэрэг орнуудын хөрөнгө оруулалтыг татав. Хойд мөсөн далайг Америкт алдсан стратегийн нөлөөгөө эргүүлэн авлаа. Цэргийн олон бааз байгуулж хойд туйлд зориулсан шинэ зэвсэг техникүүд хийв. Сансар судлал нь дахин эрчимжив. Антрактидийн судалгааны баазуудаа дахин байгууллаа. Юнармия хэмээх өсвөрийн эх оронч хүүхэд залуусын цэргийн нэгтгэл батальонууд байгуулав. Ингэснээр өсвөр үеийнхний эх оронч үзлийг бараг Германы Гитлерийн Залуу цэргүүдийн түвшинд хүргэж байна. Арабын нөлөөгөө дахин олохоор ажиллаж байна.Ураны олборолтын зардлыг багасгаж зөвхөн гадаад улсуудаас хямд үнээр авах маневрт шилжиж өөрийн эх орны ашигт малтмалын нөөцийг хэмнэн дамжуулан худалдах мөн технологидоо зардал багатай уран ашиглаж дэлхийнд уран олборолтын монополь байдлаа СССР-ын түвшинд хүргэсэн байна. Байлдааны онгоцыг нь агаарын хил зөрчлөө гэж Америкийн ятгалаар Туркууд харваж унагаасанд тэр маш их хилэгнэж бүх төрлийн эдийн засгийн харилцаагаа Туркээс тасалж асар их хэрэглэгч аялал жуучлалынхаа орлогыг алдсан Эрдоган уйлж унжин Кремльд өөрөө ирж Путины өмнө сөгдөхөд тэрээр түүнийг атгандаа хийж НАТО-гын хамгийн том армитай Туркийг өөрийнхөө зэвсгээр хангах улс төрийн тоглолт хийн өдгөө Оросоос Турк С-400 систем Т-90МС танк БТР-90А хуягттээвэрлэгч авахаар болж үүнд нь америкчууд дургүйцэн өөрийнхөө зардал өндөр радиус онч багатай ТААД системээ шахахыг оролдсон ч Эрдагон гөлөлзөөд авсангүй. Тэрээр Туркийг Америктай сөргүүлж өнөөдөр Америк Туркийн харилцаа таарамжгүй болсон юм. Хямд үнэтэй чадалтай зэвсгүүдээ сурталчилсанаар Америкйин зарим холбоотнууд нөлөөний улсууд Оросоос зэвсэг техник авч эхэллээ.Олон түмний шүүмжлэлд өртөн төрийн тэргүүн эх орны үйлдвэрийн лимузин унах ёстой хэмээн сонгуульд ялж тангаргаа өргөх өдөр АУРИУС хэмээх хуяглагдсан шинэ загварийн ЗиЛ-ийн үйлдвэрийн лимузингээр Кремльд бууж өвгөд хөгшидөө тайвшруулав.
Мөн Америкчууд орилолдов. Цагдаа нараа ямар ч төрийн албан тушаалтан дарга сайд гангстерүүд хүртэл хүндэлж бичиг баримтаа шалгуулан ёс зүйтэй харьцаж халаас руу нь рубль хийвэл автоматаар шүршүүлэх болно гэсэн цоо шинэ ухамсар соёл сурлаа. Агаарын тээврийнхээ бүх онгоцыг Зөвлөлтийн технологи дээр тулгуурлан шинэчлэн ИКАО-ын категор шаардлагуудыг хангаж Аэрофлот болон бусад томоохон авиалиния-ийн нэр хүнд өссөнөөр орж ирэх валют нэмэгдэж эхэллээ. Бүх хүчний байгууллага цагдаа гал команд түргэн тусламж онцгой байдал такси нийтийн тээвэрт гадаадын тээврийн хэрэгсэлийг халж эх орны үйлдвэрийн техник машинуудаар сольсоноор дахин Зөвлөлт их гүрний нэр хүнд олов.
Томорч байсан Америкчуудийг алслалт хязгааргүй нэг тээгчдээ 15 цөмийн цэнэгт хошуугаар сансараас шууд нэг зэрэг америкийн хотуудад цөмийн цохилт өгөх ямар ч агаарын довтолгооны хамгаалалтыг нэвтрэх чадвартай САРМАТ пуужин болон Агаарын довтолгооны цоо шинэ систем “Кинжал” усан доорх бүх саадыг давах чадалтай “Мольный” торпед хийж сонгууль болохын өмнөхөн олон нийтэд үзүүлэн өөрөө ард олны итгэлийг хүлээн дахин төрийн тэргүүн болсон юм. Пентагон хий дэмий хуралдан яахуу гэдэг дээрээ маргалдан шийдвэрт хүрч чадалгүй хурал нь тарж нам жим амаа үдэн дуугүй болсон юм. 2018 оны зун түүхэндээ анх удаа өндөр зардал гарган Хөл бөмбөгийн ДАШТ-ыг чанарын онц үнэлгээтэй зохион байгууллаа. Украйнд хийсэн интервенц Сири хямралаас үүдэн АНУ Англи улсууд Оросын ДАШТ-ыг цуцлахыг Дэлхийн Хөл бөмбөгийн холбоонд уриалж ятгасан ч тэд авч хэлэлцсэнгүй.
1990-ээд онд Ельцины Орос улс эдийн засгийн чадлаар ухарч 27-р байранд орж байсан бол өнөөдөр өндөр хөгжилтэй дэлхийн 10 орны тоонд багтаж эдийн засгийн өсөлтөөрөө 10-р байранд орсон юм.Түүнийг дарангуйлагч гэдэг. Харин энэ дарангуйлагч бол эх орон ард түмнээ хөл дээр нь босгосон СССР-ын КГБ-ын офицер юм аа. Сэтгэл гаргавал өвсөөр ч хаалга онгойлгож болдог ажээ. Би энэ зүйлийг түүнийг магтан дуулах гэж бичээгүй ээ. Зүгээр цэргийн хүн өөрийнхөө мэргэжлээр эх орончоор улс орноо дахин хүчирхэг болгосныг жишээ болгон бичлээ. Намайг ямар нэгэн намын харьяалал бүхий зарим нь СССР-ын буриад новш Путиныг магтаад байна гэж байна. Үгүй ээ. Би ийм удирдагчтай болж байж өнөөдөр ингэж сөхөрсөн Монголыг босгоорой л гэж бичиж байгаа шүү.

Undesten.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан