СУДАЛГААНД ОРОЛЦОГСДЫН 77 ХУВЬ НЬ МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙГ ДООГУУР ҮНЭЛЖЭЭ


Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран “Монгол эрэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Тодруулбал, “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал”, “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн онд тус тус зохион байгуулсан бөгөөд  “Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж-зөв хандлагын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулжээ.
Хэлэлцүүлэгт:
- Эрэгтэйчүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замууд / Цагдаагийн ерөнхий газар/
- Хуулиар хариуцлага хүлээсэн эрэгтэйчүүдэд үзүүлж буй нийгмийн үйлчилгээ /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар/
- Эрэгтэйчүүдийн нийгмийн үнэлэмж – Монголын Эрэгтэйчүүдийн холбоо нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллагын төлөөлөл 30 хүн оролцсон байна.
2019 онд Монголын эрэгтэйчүүдийн холбооноос "Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж хэр байгаа талаар" судалгаа хийгдэхэд судалгаанд хамрагдсан 1000 хүний 77 хувь нь Монголын эрэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмжийг доогуур үнэлсэн байна. Одоо 10 жилийн дараа гэхэд хэвээр байсаар байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон нийт гэмт хэргийн 92 хувь нь эрэгтэйчүүд үйлдсэн гэдэг судалгаа байдаг байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан