МАЛ ТӨХӨӨРӨХ 52, МАХ БОЛОВСРУУЛАХ 110 ҮЙЛДВЭР БАЙНА


Улсын хэмжээнд мал төхөөрөх 52 үйлдвэр, мах боловсруулах 110 үйлдвэр байгаагаас 103 үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Салбарын хэмжээнд нядалгааны 100 хоногт нийт 2.6 сая толгой бог, 608 мянган толгой бод төхөөрөх хүчин чадал суурилагджээ.

Гэвч мал төхөөрөх үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлын 10-20 хувийг ашиглаж байна. Энэ нь мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө дутагдаж байгаа зэрэгтэй холбоотой.

Тиймээс түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд малчдыг хоршоо хэлбэрт шилжүүлж, дотоодын үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, менежментийг нь сайжруулж, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулж арилжаа хийдэг байх нь зүйтэй гэж салбарын яамнаас нь үзжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ #05

“Талархал”