Гадаад төлбөр тооцоонд учирч болох эрсдэл, цахим луйвраас хэрхэн сэргийлэх сургалт боллоо


Хамгийн олон харилцагчтай банкны хувьд Хаан банк бүх төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өрсөлдөхүйц нөхцөл, шийдэл давуу талуудыг санал болгоход анхаардаг юм байна.

Банк санхүүгийн үйлчилгээ хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгдэхийн хэрээр харилцагч иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл шуурхай хүргэх, санхүүгийн боловсрол мэдлэг олгох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд нь туслах хэрэгцээ шаардлага урган гарч байгаа талаар мэдээллээ.

Ингэхдээ Хаан банкны хувьд харилцагчдадаа зориулсан бүх төрлийн сургалт, хөгжлийн хөтөлбөрийг байнга зохион байгуулдаг аж. 2024 оны 10-р сарын 16-ны өдөр ХААН Банкны харилцагч байгууллагын санхүү, гадаад төлбөр тооцоо хариуцсан удирдах ажилтнууд болон жижиг дунд бизнес эрхлэгч 160 гаруй оролцогчдод зориулан гадаад төлбөр тооцоонд учирч болзошгүй эрсдэл, гадаад гүйлгээнд тавигдах хяналт, цахим луйврыг таних, урьдчилан сэргийлэх зорилготой сургалтыг зохион байгуулсан байна.

Хаан банкны зүгээс "Гадаад гуйвуулга дамжуулах үйлчилгээ нь гадаад худалдааны бизнес эрхэлдэг, цаашлаад гадаадаас авч байгаа үйлчилгээ, хэрэглээний төлбөрийн гуйвуулга байнга хийж байдаг харилцагчдын тогтмол авдаг банкны чухал бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Тиймээс энэхүү сургалтаар дамжуулан гадаад гүйлгээ хийхэд гардаг эрсдэлүүдийн талаар мэдлэг мэдээлэл олгож, ирээдүйд эдгээр эрсдэлийг хэрхэн бууруулж болох талаар ярилцлаа.

Мөн сургалтаар комплаенсийн тухай мэдээлэл танилцуулж, хууль, зөвлөмж, хоригийг сахиж мөрдөх нь чухал талаар хэлэлцсэн юм. Банкны зүгээс тавьдаг комплаенсийн шаардлагууд нь хэрхэн ОУ-ын тэргүүн туршлагад нийцэж байгаа болон харилцагчдын аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой талаар мэдлэг ойлголт өглөө.

Сургалтын төсгөлд Монгол Улсад төдийгүй олон улсад түгээмэл үйлдэгдэж буй цахим залилан болон гадаад гуйвуулгатай холбоотой кэйсүүдийг танилцуулж ярилцлаа. Технологийн эрин үед амьдарч буй бидний хувьд кибер залилан, луйврын хэргийн тоо урьд өмнөхөөс нэмэгдэж, эрсдэл учруулж байгаа. Хэрхэн сонор сэрэмжтэй байж, цахим залилан, луйврын үйлдлийг танин мэдэх, түүнээс сэргийлэх арга замд анхаарал хандуулснаар бид эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлж, бизнес эрхлэгчдэд учрах эрсдэлийг бууруулах боломжтой" хэмээсэн юм.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан