Зургаан аймаг ой хээрийн гал түймрийн эрсдэлтэй байна


Улсын хэмжээнд 2024 оны долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Булган, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Дээрх ой, хээрийн гал түймэрт нийт 600 мянга гаруй га талбай өртсөн байна. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Увс, Завхан аймгийн нутгийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Архангай аймгуудын зарим хэсэг хуурайшилт ихтэй, ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэг өндөр байгааг ОБЕГ-аас мэдээллээ.
Аялал, амралт зугаалгын ид үед иргэн бүр ой, хээрийн бүс нутгаар явахдаа сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас онцгойлон анхааруулав.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан