ЕВРО2024: Испаничууд аваргын цом өргөлөө


"EURO 2024" буюу Хөл бөмбөгийн Европын тивийн 2024 оны аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт Германы Берлин хотын "Olympiastadion" цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. 
Испанийн шигшээ баг Английн багийг ням гарагт 2:1-ийн харьцаагаар буулган авснаар Германд болсон Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /ЕВРО-2024/ аварга боллоо. Ийнхүү тэд энэ тэмцээнд хамгийн олон удаа буюу дөрвөн удаа түрүүлсэн улс болж буй. 
Тоглолтын эхний үе гоолгүй өндөрлөсөн ч Испаничууд хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад тооны харьцааг нээсэн байна. Улмаар Испанийн зүүн жигүүрийн довтлогч Нико Уильямс хоёрдугаар үеийн эхний минутад эсрэг багийн хаалганд гоол оруулжээ. Улмаар тоглолтын 73 дахь минутад Английн тамирчин Коул Палмер гоолдсоноор англичууд тооны харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн юм. Харин тоглолтын 86 дахь минутад Испанийн довтлогч Микель Оярсабаль хожлын гоолыг оруулсан байна. Гэвч Испани довтолхоо зогсоогүй бөгөөд Альваро Моратагийн оронд талбайд сэлгээгээр гарсан Микел Ояарзабал 86 дахь минутад Марк Кукуреяагийн дамжуулалтаар 2-1 болгосноор хожлоо авчээ. 
2020 онд анх удаа финалдаж Италид пеналтаар ялагдсан Англичууд ийнхүү хоёр дараалан финалдсан ч цом өргөж чадсангүй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан