О.ЦОГТГЭРЭЛ: Залуус ажиллах тусам ядуурдаг эдийн засгийн тогтолцоо бий болчихсон байна


Гадаад улс руу дүрвэн гарсан иргэдийн судалгааг хийдэг байгууллагаас мэдээлснээр 2016 онд манай улсын индекс 3 байжээ. 2023 онд 4.2 болж өссөн байна гэж УИХ дахь АН-ын бүлэг мэдээллээ. Мөн энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Өнөөдрийн ээлжит хуралдаанаар гурван асуудлыг онцгойлон авч хэлэлцлээ. Нэгдүгээрт, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрхзүйн байдлын тухай хууль энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Хоёрдугаар, шинэ парламентын дэгийн асуудлаар мэдээлэл сонслоо. Гуравдугаарт, сүүлийн үед яригдаж буй сэдэв болох монголоос дайжиж буй үзүүлэлт дээр байр сууриа нэгтгэлээ. Мэргэжлийн нэгдсэн холбоодтой холбоотой хуулийн төсөлд иргэний нийгмийн байгууллагууд руу халдсан олон заалт орж ирсэн байна. Мэргэжлийн холбоо байгуулахдаа заавал яамнаас зөвшөөрөл авна гэжээ. Энэ зөвшөөрлийг нь яам таван жил тутам сунгана. Утга санааны хувьд төрийн байгууллагын нэг хэсэг болгох гэж байна. УИХ-ын дэгийн тухай хууль дээр  асуудлууд яригдлаа. Тэгэхээр авлигын индекс өсөх тусам залуус монголоос дайжаад байна. Шууд хамаарал харагдаад байгаа юм. Монголын нийгмийн сүүлийн найман жилийн дүр төрхийг энэ индекс харуулж байна. Тэмцээд байх тусам авлига ихсээд байдаг улстөрийн тогтолцоог бий болгочихсон. Эрх баригчид авлигатай тэмцэж байна гээд байдаг. Тэмцэж байвал уг нь буурна биз дээ.
Залуус ажиллах тусам ядуурдаг эдийн засгийн тогтолцоо бий болчихсон. Уг нь ажлын байргүй иргэд ядуурдаг гэсэн ойлголттой. Гэтэл ажлын байртай мөртлөө залуус ядуураад байна. Арга хэмжээ авахгүй бол улам л хурцдана. МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт ийм л байна" гэв. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан