Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц хаврын анхны барилдаандаа ялалт байгуулжээ


Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц мэргэжлийн сумогийн “Мияагино” дэвжээнд элсээд багагүй хугацаа өнгөрүүлж буй. Одоо 23 настай тэрээр өчигдөр эхэлсэн хаврын башёд барилдаж анхны барилдаандаа ялалт байгуулжээ.
Тэрбээр Сэйхакүхо гэх нэрээр барилдаж байгаа бөгөөд Сэй гэсэн ханз нь гэгээн, нандин гэсэн утгатай аж. Анхны ялалтынхаа дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Миний Дэмиджамц гэх нэр “Хиргүй далай” гэсэн утгатай. Тиймээс Сэй гэсэн ханзыг нэрэндээ заавал оруулахыг хүссэн. Хакүхо багш бодож байгаад дээрх ханзыг өөрийнхөө нэртэй нийлүүлээд Сэйхакүхо болгосон. Хакүхо багшийн нэрээр барилдаж байгаа болохоор ялагдаж огт болохгүй. Сая би маш их анхааралтай барилдсан. Их аваргатай царай зүс адилхан гэж олон хүн хэлдэг. Их аваргынхаа удирдлага дор барилдах нь миний хамгийн том хүсэл” гэж ярьжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан