Малчин О.Цолмон мэргэжлийнхээ дагуу сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр туршиж, улсаас олгосон улаан буудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж малдаа өгч байна.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн сумын 5 дугаар багийн малчин О.Цолмонгийн хотоор орж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонсжээ. О.Цолмонгийн бага хүү Ц.Түвшинбаяр ХААИС-д малын их эмчээр суралцаж буй 2-р курсийн оюутан гэртээ дадлага хийхээр иржээ.