Хөнгөн осголтын үед арьсны өнгө цайж, судас агших шинж тэмдэг илэрнэ


Цаг агаар хүйтэрч, хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан хөнгөн осголтын үед илрэх шинж тэмдэг болон энэ үед авах зарим арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэж байна. Осголыг дотор нь,
  • Хөнгөн
  • Хүндэвтэр
  • Хүнд гэж ангилдаг байна.
Тэгвэл хөнгөн осголын үед биеийн дулаан 32-35 градус болж буурдаг ба энэ үед биеийг дараах аргуудаар дулаацуулна. Үүнд,
  • Гаднаас нь идэвхтэй дулаацуулна
  • Нойтон хувцсыг нь тайлна
  • Дулаан бүтээлгээр бүтээнэ.
Мөн хөнгөн осголтын үед,
  • Дагжин чичрэх
  • Арьсны өнгө цайх
  • Судас агших
  • Хөнгөн зэргийн тахикарди үүсэх буюу зүрхний цохилт хурдсах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймд иргэд та бүхэн дулаан хувцаслаж амь нас аюулгүй байдлаа хангаж эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ #05

“Талархал”