Тендерийн урилга

Огноо: 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 
Зээл/Буцалтгүй тусламжийн дугаар ба нэр: L3895/L3896/G9205-MON Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл
Гэрээний дугаар ба нэр: CW-3-1, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төсөл (Эрдэнэбүрэн, Ховд)
1.         Монгол Улс нь Азийн хөгжлийн банк (АХБ)-аас Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийг санхүүжүүлэх зорилгоор энэхүү санхүүжилтийг хүлээн авсан \ бөгөөд уг хөрөнгөөр дээр дурдсан гэрээний төлбөрийг санхүүжүүлэх зорилготой болно. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.
2.         Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам (“Захиалагч”) нь эрх бүхий тендерт оролцогчийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суман дахь Эрдэнэбүрэн дэд төслийн услалтын системийг шинэчлэн сайжруулах, услалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, цахилгаан хангамжид холбох болон ойн зурвас байгуулах (“Ажил гэх”) ажлын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, дуусгах тухай битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.
3.         Нээлттэй өрсөлдөөнт дотоодын тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг үе шаттай: нэг дугтуйт горимын дагуу зохион байгуулах ба тендерийн баримт бичигт заасан эрх бүхий орны бүх тендерт оролцогчдод нээлттэй байна.
4.         Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. Үүнд:
1)     Сүүлийн 4 (2019, 2020, 2021, 2022) жилийн барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын хэмжээ 5,750,000,000.00 төгрөг,
2)     Сүүлийн 4 (2019, 2020, 2021, 2022)  жилд гүйцэтгэж дуусгасан ижил төстэй нэг гэрээт ажлын үнэлгээ нь 8,625,000,000.00 төгрөгөөс доошгүй байх
3)     Санхүүгийн нөөц хөрөнгийн шаардлага:
A. Ганц оролцогч бол:
САН-3 маягтад заасан санхүүгийн нөөц хөрөнгө нь САН-4 маягтад дурдсан, одоо хэрэгжиж буй гэрээний үүргийн дүнг оруулаагүй хэмжээгээр 480,000,000.00 төгрөг бүхий энэхүү гэрээний нийт шаардлагыг хангах эсхүл давуулан хангах боломжтой эсэхийг тендерт оролцогч нотлон харуулах ёстой,
Б. Түншлэл бол:
(1) САН-3 маягтад заасан санхүүгийн нөөц хөрөнгө нь САН-4 маягтад дурдсан одоо хэрэгжиж буй гэрээний үүргийн дүнг оруулаагүй хэмжээгээр уг гэрээний нийт шаардлагын 40 хувийг хангах эсхүл давуулан хангах боломжтой эсэхийг нэг гишүүн нотлон харуулах ёстой
МӨН
(2) САН-3 маягтад заасан санхүүгийн нөөц хөрөнгө нь САН-4 маягтад дурдсан одоо хэрэгжиж буй гэрээний үүргийн дүнг оруулаагүй хэмжээгээр уг гэрээний нийт шаардлагын 25 хувийг хангах эсхүл давуулан хангах боломжтой эсэхийг гишүүн бүр нотлон харуулах ёстой
МӨН
(3) САН-3 маягтад заасан санхүүгийн нөөц хөрөнгө нь САН-4 маягтад дурдсан одоо хэрэгжиж буй гэрээний үүргийн дүнг оруулаагүй хэмжээгээр 480,000,000.00 төгрөг бүхий энэхүү гэрээний нийт шаардлагыг хангах эсхүл давуулан хангах боломжтой эсэхийг түншлэл нотлон харуулах ёстой.
4)     Ажил гүйцэтгэхэд шаардагдах тусгай зөвшөөрөл: “шаардлагатай” Тусгай зөвшөөрлийн ялгах дугаар ба нэр: Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлага: (Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлагатай дүйцнэ)
1)      БА 3.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил буюу түүнээс дээш ангилалд хамаарах тусгай зөвшөөрөл
2)      БА 2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил) буюу түүнээс дээш ангилалд хамаарах тусгай зөвшөөрөл
5.         Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Байгууллагын нэр: Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл
Байгууллагын хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 18А/1, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр, 5 давхар, 511 тоот
Цахим шуудан: vpia.procurement1@gmail.com
Утас:77113895
6.         Монгол хэл дээр боловсруулсан тендерийн баримт бичгийг авах хүсэлтэй тендерт оролцогч нь дор дурдсан хаягт хандан энэ тухай албан хүсэлт гаргаж, үл буцаан олгох нөхцөлөөр 200,000 төгрөгийн төлбөрийг хийнэ. Төлбөрийн нөхцөл нь банкны шилжүүлэг байна.
Дансны нэр: ХНҮБУХААТөсөл
                        Дансны дугаар: 100900011976
                        Банкны нэр: Төрийн сан
7.         Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны 12-р сарын 27-ны өдрийн 10 цагаас өмнө Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-16а, Засгийн газрын 9а байрны 1 давхрын хурлын зааланд тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусмагц тендерийг нэн даруй нээх ба тендерт оролцогчдын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр байлцуулна.
8. Захиалагч нь тендерт оролцогчийн тендер бэлтгэх, хүргүүлэхтэй холбогдсон аливаа зардлыг хариуцахгүй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

АН дахь бутрал