ХЭНТИЙ: Чингис хотын гэрэлтүүлгийг нэмэв

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, талбайд нийт 112 ширхэг, дөрвөн ширхэг цамхагт гэрэлтүүлэг суурилууллаа. Хэрлэн I баг, Булаг II баг, Баянмөнх III багт гэрэлтүүлэг, Өндөрхаан тавдугаар багт Хан Хэнтий цогцолбор сургуулийн зүүн талд, Нарийн гол, Мал эмнэлгийн дэргэдэх гэр хороолол зэрэг байршилд цамхагт гэрэлтүүлгийг тус тус суурилуулж улсын комисс хүлээн авчээ. Эдгээр гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг “Өндөрхаан” хот тохижилтын газар хариуцаж байна.

Мөн Хэрлэн сумын ОНХС-гийн хөрөнгөөр малчдын хорооны гэр хороололд дөрвөн байршилд 360 градус эргэдэг камержуулалт бүхий дөрвөн ширхэг цамхагт гэрэлтүүлгийг суурилуулж ашиглалтад оруулав. Ингэснээр малын хулгай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оршин суугчдын ая тухтай амьдрах орчин бүрдэж байгааг холбогдох удирдлагууд онцоллоо. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан