Энэ удаагийн сонгуульд 43 мандатын төлөө нийт 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.
Хуулийн дагуу тухайн шатны сонгуулийн хороод нэр дэвшигчийн үнэмлэхийг 2023 оны зургаадугаар сарын 3-ны өдөр буюу өнөөдөр гардуулжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэсэн байдаг.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо