БЗС-тай холбоотой асуудал олон нийтийн анхааралд орж, улстөрд нөлөө бүхий, тэдэнд хамааралтай хүмүүс зээл авсан нь ил болсоор байна. Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал дэлгэж энэ үеэр тэрбээр "зээлд хамрагдаж чадаагүй" талаараа хэлж байсан.
Тэгвэл 2013 оны наймдугаар сард БШУ-ны сайд Л.Гантөмөрийн баталсан БЗС-аар суралцах хүмүүсийн тоонд түүний нэр дурдагджээ. Энэ талаар О.Батнайрамдал өчигдөр цахим орчинд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Миний хувьд 2013 оны 6 дугаар сард ярилцлагад ороод санаж байгаачлан 60,70-д жагсаж байсан. Түүнээс хойш надтай хэн ч БШУ-ны яамнаас холбогдоогүй. Зээлээ аваарай, гэрээ хий гэж огт хэлээгүй. Хариуцлагатайгаар хэлэхэд БШУЯ-аас БЗС-аас харамсалтай нь уг нь дэлхийн нэг номерын сургуульд тэнцсэн боловч зээл аваагүй. Харин яагаад Лу.Гантөмөр сайдын тушаал 2013 оны 8 дугаар сарын 8-нд гаргасан тушаал дунд миний нэр байсаар байтал би зээл аваагүй юм бэ. Тэгэхээр миний нэр дээр тушаал гаргачихаад хэн өмнөөс сольж явсан уу. Аль эсвэл миний нэр дээр тушаал гаргачихаад хэн нэгэн завшсан уу гэсэн хардлага төрж байна" гэв.