“Шувуу“ ажиллагаагаар БНСУ-аас авч ирсэн хүн нь авлигын хэргээр шалгагдаж байгаа Х.Болортуяа байжээ


Өчигдөр "Кореан эйр"-ийн нислэгээр авлигын хэрэгт шалгагдаж байгаа Х.Б ирсэн талаарх эх сурвалжийн мэдээллийг бид хүргэсэн билээ.
Тодруулбал, АТГ, Эрүүгийн цагдаагийн албаны ажлын хэсэг Өмнөд Солонгосын Цагаачлалын албатай хамтран ажилласнаар түүнийг олж тогтоосон хэмээн мэдээлсэн юм.
Тэгвэл хуулийнхний зүгээс мэдээлээд буй авлигын хэрэгт шалгагдаж байхдаа БНСУ руу оргон зайлсан этгээд болох Х.Б гэгч нь өмнөх удаад ХЗДХ-ийн сайдын мэдээлэлд дурдагдаж байсан Х.Болортуяа гэгч байжээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 03 дугаар сарын 06-ны өдөр авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зугтаасан 92 хүний нэрийг зарласан бөгөөд тухайн нэрс дунд БНСУ руу зугтсан Х.Болортуяагийн нэрийг мөн дурдаж байсан удаатай.
Түүнчлэн сүүлд буюу 04 дүгээр сарын 14-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах явцдаа тэрбээр "Иргэн Төгсбаяр Унгар улсаас холбогдож өөрөө ирж хэргээ шалгуулах хүсэлт гаргасан. Мөн иргэн Х.Болортуяа БНСУ-аас мөрдөгчтэйгөө холбогдож шалгуулахаа илэрхийлсэн. Мөн удахгүй БНСУ-ын хууль хүчний байгууллагуудтай хамтарч хэд хэдэн хүнийг авч ирэхээр ажиллаж байна" хэмээсэн байдаг билээ. Ийнхүү энэ удаад түүнийг эх оронд нь албадан ирүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Дашрамд мэдээлэхэд, АТГ-ын мөрдөгчид Эрээн хотод Хятадын холбогдох албаны хүмүүсээс бас нэгэн "шувуу" хүлээн авахаар тохиролцжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан