ХЭНТИЙ: Төсөвт 29,8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ



Хэнтий аймаг 2022 онд улс, орон нутгийн төсөвт 29 тэрбум 836,1 сая төгрөгийн татвар төвлөрүүлжээ.
Энэ нь улс орон нутгийнхаа хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс суурийг бэхжүүлэхэд томоохон түлхэц болсныг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав тодотголоо. Татварын албанаас 2022 онд “Цахим татварын алба” болох үндсэн зорилтоо хэрэгжүүлж дуусгажээ. Ингэснээр татвар төлөгчийг бүртгэх, татварын тайлангаа илгээх, татвараа төлөх зэрэг иргэдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ цахимжсан нь татвар төлөгчдийн цаг зав, хөрөнгө, мөнгийг хэмнэсэн чухал ач холбогдолтой ажил болсон юм.Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Монголын татвар төлөгчдийн өдөр”-үүдийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Цахимаар үйлчлүүлье” уриан дор 24 дэх жилээ тэмдэглэж байна.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан