Л.Алтанцэцэг тав дахь оролдлогоороо дэлхийн медальтан боллоо


Энэтхэгийн Шинэ Делид болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий долоо дахь өдөр 2021, 2022 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ хүрэл медальт, үндэсний шигшээ баг “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг 48 кг-ын жингийн 1/4 шигшээ тоглолтод Узбекистаны Фарзона Фозиловатай хийж 5:0-ээр хүрэл медалийн болзол хангалаа.
Өдгөө 28 настай тэрбээр ийнхүү ДАШТ-д тав дахь оролдлогоороо дэлхийн медальтан болсон бөгөөд маргааш хагас шигшээд Мароккогийн Ясмин Моуттаки, Болгарын Юлианова Асенова нарын ялсантай тоглоно.
Л.Алтанцэцэг Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн медальтан болж буй хоёр дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин Мягмардуламын Нандинцэцэг 2018 онд мөн л Шинэ Делигийн рингнээс анхны медалийг авчирч байсан юм.
Эх сурвалж: MGL SPORT
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан