Хэнтий аймгийн сумдын дарга нарт НААДМЫН талбайгаа засах үүрэг өгсөн үү

Өнөө жил Хэнтий аймаг байгуулагдсны 100 жилийн ой тохиож буй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутгийн өнөө жил тэгш ойн баяраа нижгэр тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод буй. 
 
 
Ойгоо угтан Хэнтий аймгийн төв Хэрлэн сум  сарын өмнө  100 жилийн ойг угтан орон нутгийн төсвөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал, суудлын суурийн ажил хийх компанийг шалгаруулахаар тендер зарласан. Энэхүү ажлын  төсөвт өртөг 2 тэрбум 200 сая төгрөг байх юм. 
 
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймгийн Батноров сум 100 сая төгрөгөөр НААДМЫН ТАЛБАЙГАА өргөтгөхөөр тендер зарласан. Харин өчигдөр буюу энэ сарын 15-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас наадмын талбайдаа их засвар хийхээр тендер зарласан байна. Уг тендерийн нийт төсөв 62 сая төгрөг байх юм. 
 
 
Ийнхүү Хэнтий аймгийн сумдын Засаг дарга нар тушаал авсан мэт ээлж дарааллан тендер зарлаж, наадмын талбай засах ажилд анхаарлаа хандуулцгааж байгааг хэлэхэд илүүц биз. 2023 он бол Хэмнэлтийн жил. Төрийн бүх байгууллагуудад Хэмнэлтийн хууль үйлчилж, төсвөө танасан. Харин Төрийн тэргүүн, Ерөнхий сайдын нутгийнхан 2023 оны хамгийн их төсөв авснаараа "аархаж" ээлж дарааллан наадмын талбайгаа засварлах  нь ээ.
 
 
П.ГОО
http://www.shuud.mn/a/547961
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

INTERNATIONAL AWARDS 2024