ХЭНТИЙ: 2022 оны онцлох бүтээн байгуулалтын ажлуудаа онцлов



Хэнтийчүүд 2022 онд аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд томоохон нөлөө үзүүлэхүйц бүтээн байгуулалтуудаа хүлээн авч, мөн эхлүүлсэн талаараа мэдээллээ. Тодруулбал, Бор-Өндөр Даланжаргалан чиглэлд болон Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто замуудыг ашиглалтад оруулж, Батноров сум хүртэл үргэлжлүүлж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэрлэн сум Чингис хотын дулааны станцын ажлыг эхлүүлжээ.

Хэрлэн сумын 1, 2-р багийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлж, Чингис хотын авто замыг шинэчлэн сайжруулах ажлыг үргэлжлүүлэн баруун 4 замаас Хэрлэн голын гүүр хүртэлх замыг засаж сайжруулсан байна. Түүнчлэн бүх сумыг инженерийн шугам, сүлжээтэй болгож, өндөр хурдны 4G сүлжээг нэвтрүүлэв. Ингэснээр орон нутагт орон сууц барих нөхцөл бололцоо бүрдэж зарим суманд орон сууцууд барьж эхлээд байна. Чингис хотод Шинэ Өндөрхаан хороололд 60 айлын орон сууцны барилгыг орон нутгийн "Алсын Солонго" компаниар гүйцэтгүүлэн шинэ оны босгон дээр хүлээн авчээ.

Хүүхэд хөгжил хамгааллын жилийн хүрээнд Боловсролын салбарт онцгойлон анхаарч, зургаан сургууль, найман цэцэрлэг, таван дотуур байр шинээр барьж, нэг цэцэрлэг, дөрвөн сургууль, хоёр дотуур байранд их засвар хийжээ. 100 жилийн түүхтэй Хэрлэн 1-р сургуулийн хичээлийн байрыг шинэчилж, 1500 хүүхдийн багтаамжтай орон нутаг дах хамгийн том сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авсан аж.
Орон нутагт анх удаа Бэрх тосгонд олон улсын хөтөлбөртэй сургуулийг шинээр байгуулж, энэ хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлэн Улаанбаатар хот, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас 200 гаруй хүүхэд элсэн суралцаж байна. Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 96 хувь, ЕБС-д хамрагдалт 99 хувьтай болж, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулжээ. Биеийн тамир спортын салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийж, Дадал суманд шинээр Спортын ордон барьж ашиглалтад оруулжээ. МөнХан Хэнтий чуулгын барилгын ажлыг гацаанаас гаргаж, 100 жилийн ойн босгон дээр ашиглалтад хүлээн авах бөгөөд одоогоор барилгын ажил үргэлжилж байна.
2023 онд Хан Хэнтийуулын аймаг байгуулснытүүхт 100 жилийн ой тохиож байгаа. Энэхүү түүхэн ойг угтан бүтээн байгуулалтын болон бүтээлч олон ажлыг төлөвлөн шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан