Севастополийг дэлбэлэхээр төлөвлөсөн үү?


Лондонд төвтэй Их Британийн “Integrity Initiative “компани  Севастополь хотод  дэлбэрэлт үйлдэхээр төлөвлөж байсан талаар “Anonymous” хакер бүлэглэлийн нийтэлсэн баримтад дурджээ. Энэ компани нь  суртал ухуулга, буруу ташаа мэдээллийн эсрэг тэмцдэг ч ихэвчлэн  ОХУ-ын эсрэг төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг байна. Баримтад дурдсанаар Их Британийн төрийн захиргааны хүрээлэнгийн захирал, “Integrity Initiative” төслийг хариуцсан Кристофер Доннелли  Севастополь хотыг дэлбэлэхийг зорьжээ. Крымд зориулсан Доннеллигийн санал нэртэй энэ баримтад хүрээлэнгийн захирлын бичснээр  2014 оноос эхэлж цэргийн хамтын үйл ажиллагааг  Крымийг  ОХУ-тай нэгдсэний дараа даруйхан хэрэгжүүлэх  ёстой цэргийн үйл ажиллагааны талаар агуулж байсан байна.
Ялангуяа, Донелли Севастополийн тэнгисийн буланг дэлбэлэх,  хойгийн хилийн ойролцоо цэрэг, дэлбэрэх бодистой  үйл ажиллагааг явуулах, Украйнд хэрэглэдэг  хэт богино долгионы хиймэл дагуул эсэргүүцэгч томоохон зэвсэг ашиглахаар зорьж байжээ. Хакерчдын  өгсөн баримтад  Доннелли  Украйны тусгай албаны төлөөлөгчдийг Их Британид урьсан бөгөөд тэдний айлчлалын зардлыг  тус улсын  Батлан хамгаалах яам санхүүүжүүлж даасан гэсэн байна.Харин Их Британийн тагнуулын албаны өндөр албан тушаалтны биш олон нийттэй харилцах  байгууллагын захирлын  талаар ярьж байгааг анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ бол бидэнд байгаа Кристофер Доннеллийн баримтын нэг хэсэг юм.  Хэрэв Их Британи дахь “Integrity Initiative” компанийн хууль бус  үйл ажиллагааны тухай судалгаа хуурамч байх юм бол Доннелли, Их Британийн тагнуулын алба хоорондоо дотно харилцаатайг харуулсан баримтыг дэлгэнэ. Мөн тэр заримдаа гишүүдийг мэхлэх,  тагнуулын албаны ажилтнуудыг нийтийн танхимын комиссын хуралд удаа дараалан аваачдаг  байсныг нотолсон баримтыг үзүүлэх болно гэж хакерчид мэдэгдэлдээ дурдсан байна.  Үүнээс гадна “Anonymous” бүлэглэл Европын орны төрийн тэргүүн, албан хаагчид улсынх нь улс төрийн бодлого, санхүүг удирдах зорилготой байгууллагын үйл ажиллагаа болон энэ нь Их Британийн нууц албаныхны хяналтад байхад тайван байгааг гайхаж байгаагаа онцолжээ.
Түүнчлэн тэд “Integrity Initiative” төрийн бус байгууллагын “Буруу ташаа мэдээллээс ардчиллыг хамгаалах”нэртэй албан ёсны ажиллагааг илчилсэн баримтыг танилцуулсан байна. Гэвч энэ төслийг Их Британи Европын орон дахь Элчин  сайдын яамныхаа нууц харилцаа холбоогоор дамжуулан тус орнуудын дотоод асуудалд нэвтрэхийн тулд ашиглажээ. Харин хакерийн бүлэглэлийнхэн өнгөрсөн сард ОХУ-ын эсрэг хийсэн кибер дайн болон өөр орны дотоод хэрэгт оролцохын тулд ашигласан байж магадгүй баримтад нэвтэрсэн байна. Үүнээс олон долоо хоногийн дараа энэ бүлэглэлийнхэн “Integrity Initiative” төрийн бус байгууллагын Испани, Герман, Гректэй холбоотой багц баримтыг нийтэлжээ. Мөн энэ төслийн дагуу гуравдагч орнуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсоныг судлахыг дахин уриалжээ. Мөн хакерчид цахим хуудастаа Их Британийн санхүүжилттэй энэ  төсөл 2015 онд эхэлсэн гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.ОЮУНБОЛД
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан